• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-02-07
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хүй долоо худагт өнгөрөгч баасан гарагт /2017.02.04/ зохион байгуулагдсан “Мөнгөн Улаанбаатар-2017” өвлийн спорт наадамд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцлоо.

“Мөнгөн Улаанбаатар-2017” өвлийн спорт наадмын тэмцээн, уралдаанд багийн дүнгээр цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар даргатай Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн баг тамирчид “Тэргүүн байр” эзэлж цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон юм.

Сонгинохайрхан дүүргээс төр захиргааны дунд зохион байгуулсан 3 төрлийн тэмцээн уралдаанаас “Буухиа” төрөлд тус цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн ахалсан баг нэгдүгээр байр, “Мини хөл бөмбөг”-т хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Энхбат ахалсан баг гуравдугаар байр, “Шилдэг хос”-ын бүжгийн төрөлд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Сайнзаяа нар хоёрдугаар байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнуулав.