• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ХЯНАЛТ ШИЙДВЭРЛЭЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

2016-12-09
“ХЯНАЛТ ШИЙДВЭРЛЭЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Булган аймгийн хэмжээнд “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 63 алба хаагч үндсэн таван постод болон хөдөлгөөнтөөр үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

“Хяналт-Шийдвэрлэлт”-ээр малын хулайн хоёр гэмт хэрэг, орон байрны хулгайн хоёр гэмт хэрэг илрүүлэн шалгаж эхэлжээ. Мөн 393 зөрчил илрүүлэн, зөрчил гаргасан этгээдүүдийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Ойн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу  28.730.800 төгрөгөөр торгов. Түүнчлэн долоон машин мод, 13 тонн самар  хууль бусаар тээвэрлэснийг хурааж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авсан байна.

Мал хулгайлах гэмт хэрэг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хяналт-Шийдвэрлэлт”  арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм.