• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“БИД МАРТАХГҮЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-12-02
“БИД МАРТАХГҮЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан цагдаагийн гавьяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх ажлыг жил бүр “Бид мартахгүй” хүндэтгэлийн өдөр болгон тэмдэглэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдаа эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх “Бид мартахгүй” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн 76 алба хаагч байдгаас тус газарт ажиллаж байхдаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан долоон алба хаагч байдаг аж.

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Хамгаалалтын нэгдүгээр газрын удирдлагууд, алба хаагчид, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн долоон алба хаагчийн гэр бүлийн төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээг нээж Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны  Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баярмагнай нээж үг хэлсэн. Мөн энэ үеэр тус газар нь албан үүргээ гүйцэтгэж аваад амь насаа алдсан алба хаагчдын намтар түүх, алдар гавьяаг мөнхжүүлэн Хамгаалалтын нэгдүгээр газрын “Сүлд” танхимд дурсгалын буланг шинээр байгуулж буйг хэлсэн юм.