• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-07-14
       БАЯР НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДЭЭЛЖ БАЙНА

 БАЯР НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

2016 оны 7 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүд буюу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 831 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4 хүний амь нас хохирч, 53 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд 12 жолооч, 4 явган зорчигч холбогджээ.

Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны нэг хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Харин өнгөрсөн он буюу 2015 оны 07 дугаар сарын 10, 11, 12-ны баярын өдрүүдэд нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 997 авснаас зам тээврийн ослын 934 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 36 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 57 хүн хүнд хөнгөн гэмтэж байсан байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртөж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 172 жолоочийг саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 13 хүн амь нас хохирч байсан тоон мэдээ байна.