• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016-03-17

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016.03.17                                                    

Тендер шалгаруулалтын нэр:

Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд компьютер, техник хэрэгсэл бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ЦБХАА №05/2016-ТХ

Цагдаагийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цагдаагийн байгууллагын хэрэгцээнд компьютер, техник хэрэгсэл бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлийг 50.000 төгрөгөөр худалдан авч болно. /данс: Төрийн сан 900012038, хүлээн авагч ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газар/ Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.                    

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгох барааны нийт үнийн дүнгийн 1% (нэг хувь)-иас багагүй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, Хангамжийн газар

Өрөөний дугаар 604 тоот

Утас: 70118664, 91914091