• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2016-03-11
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

 

 

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг 2016 оны 03 дугаар сарын09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгууллаа.

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газраас “Хотын эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг багц сэдвүүдээр, тус цагдаагийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт” хөтөлбөр, хэрэгжүүлэх журам, Сонгуулийн тухай хууль, сонгуулийн үед ажилтны анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагаа сэдвүүдээр хичээл сургалтыг зохион байгууллаа.