en

ДОТООД ХЯНАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-01-18 00:00:00
2426

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын түвшин тогтоох шалгалт явагдаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очирын "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтлэж байна.

             Цагдаагийн байгууллагын хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт явагддаг. Харин энэ удаад зөвхөн удирдах ажилтнуудыг шалгаж байна уу?

                Цагдаагийн байгууллагаас 2016 онд Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба хаагчдын ажлын байрны зорилго зорилтыг хангаж ажиллах, байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх гэсэн зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байна. Энэхүү зорилтыг хангах ажлын эхлэл болгож цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тушаалаар “Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын түвшин тогтоох шалгалт”-ыг анх удаа явуулж байгаагаараа онцлогтой.

           Энэ удаагийн шалгалтын гол зорилго, онцлог нь юу вэ? Ямар үр дүн хүлээж байна?

            Шалгалтыг гол зорилго нь цагдаагийн байгууллагын шат шатанд ажиллаж байгаа газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг тогтооно. Мөн  2015 оны үйл ажиллагааны үр дүнг тооцох, удирдах ажилтнуудын санаачлан хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, шинэ санал санаачилгыг түгээх, алдаа дутагдал байвал яаралтай засаж залруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Шалгалт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд явагдаж, цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүдийн ахласан 12 ажлын хэсэг төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэст ажиллаж байна. Шалгалтын үр дүнд удирдах ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварын түвшин, бэлэн байдлыг тодорхойлж, илэрсэн алдаа дутагдлыг засаж сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх зэргээр олон үр дүн гарна гэж үзэж байна.  

             Та сая дарга нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг тогтооно гэж хэллээ. Энэ талаараа манай уншигчдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

       Шалгалтаар бид удирдах ажилтнуудаас хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, удирдлагын  шийдвэр гаргах баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвар, компьютер, мэдээллийн систем ашиглах чадвар, сэтгэн бодох IQ, сэтгэл зүйн сорил, бие бялдар, авхаалж самбаа, уян хатан байдал, тэсвэр тэвчээрийг шалгалт авсан. Мөн ажлын байрны зорилго, зорилтын хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам, хэтийн төлөвийг тодорхойлсон эссэ бичүүлэх зэрэг ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгаж байгаагаараа өмнө нь зохион байгуулж байсан шалгалтуудаас онцлогтой.  Эдгээр шалгалтууд нь удирдлагын ур чадварыг тодорхойлох цогц үзүүлэлт гэж ойлгож болно.

 Сэтгэл зүйн сорилын шалгалт шинэлэг санагдсан. Энэ талаар?

Энэ чиглэлийн шалгалт бол урьд өмнө нь байгаагүй юм билээ. Сэтгэл зүйн сорилын шалгалтаар тухайн алба хаагч сэтгэл зүйн ямар хэв шинжтэй вэ? Удирдагч хүн мөн үү? гэх зэргээр нарийн сэтгэлзүйн сорил хийгдэж байгаа. Бид мэргэжлийн сэтгэл судлаачдын багтай хамтарч ажиллаж байна. Үнэлгээг ч мөн тэд өгнө. Энэ шалгалтыг өгснөөр тухайн алба хаагчийн цаашдын албан тушаал дэвших карьерын асуудалд сэтгэлзүйн сорилын дүгнэлтийг харгалзан үзэж байхаар төлөвлөж байна.

Ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн үзэж шалгаж байна гэлээ. Энэ ямар учиртай вэ?

Энэ хүн цагдаагийн байгууллагад хэдэн жил ажилласан, ямар дадлага туршлагатай, ерөнхий шаардлагаа хангаж байна уу? Албан тушаал дэвших нөөцөд орсон уу? Арга хэмжээ авагдсан байна уу? гээд бүх зүйлийг нь шалгадаг. Үйл ажиллагааны үр дүн, удирдлагын манлайллыг бол ажлын үзүүлэлтээр нь үзэж байгаа юм. Мөн ондоо хийсэн шинэлэг ажил, бүтээлч санаа, тэргүүн туршлагууд нь юу байна гэдэг нь чухал. Гэмт хэргийг бууруулах, алба хаагчдын ажиллах болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр, чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Хонгор аймгууд цагдаагийн газар хэлтсийн удирдах ажилтнууд  илүү санаачлагатай ажилласан. Бид эдгээр тэргүүн туршлагуудыг 2016 оны 2-р сарын эхний долоо хоногт зохион байгуулах удирдах ажилтны зөвлөгөөнөөрөө танилцуулж, цаашид бусад нэгжүүддээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. . Алдаа дутагдал ч байна. Үүнийг яаралтай засаж залруулах арга хэмжээ авна.

Байнгын бэлтгэл  сургуулилттай байдаг цэргийн офицеруудаас авдаг шалгалтыг, шийдвэр гаргаж ширээний ард сууж байгаа цагдаагийн дарга нараас авах нь зөв юмуу гэсэн шүүмжлэл бас иргэдэд байна. Энэ тухай та ямар тайлбар өгөх вэ?

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Тиймээс ч алба хаагчдаас албаны бэлэн байдал, тэсвэр хатуужил ихээхэн шаарддаг. Мөн удирдах ажилтнуудаас бие бялдрын шалгалт авахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдарын бэлтгэжилтийн шалгуур үзүүлэлтийн батлагдсан жишгийн дагуу явуулсан. Дасгалуудын хувьд биелүүлэх боломжгүй зүйл байхгүй.

                Тухайн удирдах ажилтны удирдлагад байгаа алба хаагчид даргадаа үнэлгээ дүгнэлт өгөх бололцоогоор хангаж байгаа юу?

Алба хаагч нэг бүрээс удирдлагын манлайлал, мэдлэг чадвар, харилцаа, алба хаагч нартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх гээд цөөнгүй асуултаар санал асуулга авч байгаа.

             Сонгуулийн жил болж байна. Иргэдийн дунд цагдаа удирдах ажилтнуудаа шалгалт явуулаад бас халаа сэлгээ хийх гэж байгаа юм болов уу гэсэн хардлага их байна л даа. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

            Энэхүү шалгалтын гол зорилгыг би ярилцлагын эхэнд хэлсэн. Удирдах алба хаагчдынхаа түвшинг тодорхойлох, тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, илэрсэн алдаа дутагдлыг засаж сайжруулан ажиллах нь чухал. Хэн нэгнийг халж солих зорилго байхгүй. Шалгалтын дүнг цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мэдээж шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан алба хаагчдад хариуцлага тооцох, амжилттай шалгагдсан алба хаагчдыг урамшуулах асуудал яригдана. Цаашид ч энэ шалгалтаа улам боловсронгуй болгон тодорхой хугацаанд явуулж байхаар төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
19
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
14
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
19
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
14
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
89
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
87
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
73
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
75
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
75
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
69
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
143
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
136
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос