• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2015-11-25
ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ, ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын хамтарсан анхдугаар зөвлөгөөн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Өргөө-1” кино театрын их танхимд зохион байгуулагдлаа. Уулзалт, зөвлөгөөнд УБХЦГ, НЗДТГ,ИТХ, Иргэний зөвлөлийн удирдлагууд оролцлоо.

Зөвлөгөөнд цагдаагийн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэн “Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал” сэдвээр, “Шударга Монгол цагдаа” төрийн бус байгууллагын захирал Г.Мичид “Цагдаа иргэдийн хоорондын харилцаанд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр лекц орж, санал асуулга явууллаа.

Зөвлөгөөний үеэр олон нийтийн цагдаагийн 224 ажилтнуудын 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, дүгнэн, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж, санал, хүсэлтийг сонсож, олон нийтийн цагдаагийн ажилтнуудаас “УРИАЛГА”-ыг гаргалаа.

Идэвх санаачлагатай, бусдыгаа манлайлан ажилласан олон нийтийн цагдаагийн ажилтан С.Лхагвасүрэн, Т.Алтансүх, Г.Гантуяа нарыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр, Л.Гомбодорж, Х.Энхсаруул нарыг Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны “Талархал”-аар, Г.Тэмүүжин, Б.Жаргалбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын  “Баярын бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархсанаа илэрхийлж, олон нийтийн цагдаагийн ажилтнуудад ажлын амжилт хүсч үйл ажиллагааг өндөрлөлөө.

Ирсэн зочид төлөөлөгч, оролцогчдод зориулан “Өргөө” кино театраас үзвэрийн үйлчилгээ үзүүлж, дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье.