• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЕГ-ЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2015-03-10
 ЦЕГ-ЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хулгайлах болон онц хүнд гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт давтан сургалтад нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах төлөөлөгч албан тушаалтай 34 алба хаагч хамрагдав. 

ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, орон нутагт ажиллаж байгаа төлөөлөгч, ахлах төлөөлөгч нарт давтан болон мэргэшүүлэх сургалтыг хөтөлбөрийн дагуу тодорхой үе шаттайгаар бүсчилсэн болон хэсэгчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.