• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТӨРИЙН ХАМГААЛАЛТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

2015-01-19

 

Хамгаалалтын хэлтсийн Төрийн хамгаалалтын хэлтсээс алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдар сайжруулах спортын ур чадварыг дээшлүүлэх, улмаар алба хаагчдаас шигшээ багийг бүрдүүлж, байгууллага, агентлагуудын дунд зохион байгуулах тэмцээн, уралдаануудад оролцох баг тамирчдыг бэлтгэж, амжилттай оролцуулах зорилгоор Албаны спорт сургалтын хэлтсийн спорт зааланд заалны хөл бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд Хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтэс, Төрийн хамгаалалтын хэлтэс, Тусгай хамгаалалтын хэлтэс, Дипломат байгууллага, хамгаалалтын хэлтсийн багууд тус тус оролцсон юм.
Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Төрийн хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай нар үг хэлж тэмцээнийг эхлүүлсэн юм.
Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдыг “А” “Б” хэсэгт хувааж оноолтоор явуулахад Төрийн хамгаалалтын хэлтсийн дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад Ц.Дөлбаяр ахлагчтай баг тамирчид тэргүүн байр эзлэж, цом, өргөмжлөл, алтан медаль, Дипломат байгууллага, хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч ахлагчтай М.Эрдэнэбат ахлагчтай баг тамирчид 2-р байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн Гантулга ахлагчтай баг тамирчид 3-р байр тус тус эзлэж, өргөмжлөл, хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч П.Энхтөр, “Шилдэг хаалгачаар Төрийн хамгаалалтын хэлтсийн дэг журам сахиулагч, цагдаагийн ахмад У.Содбаяр, “Тэгш тоглогч”-оор Диполмат байгууллага, хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Эрдэнэбат нар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдлаа гэж хамгаалалтын хэлтсээс мэдээллээ