1966 он
Цагдаагийн байгууллагын тугийн түүх
1966 онд Цагдан сэргийлэх байгууллагын 45 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Улсын Цагдан сэргийлэх байгууллагыг "БАЙЛДААНЫ ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-гоор шагнасныг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж..Самбуу гардуулж Цагдан сэргийлэх байгууллагын улаан туг дээр зүүж өгсөн түүхтэй.