ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН  2014 ОНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

2014 ОНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ

2014.11.04                                                                                                      Улаанбаатар хот

Хуралдааны огноо

Хэлэлцсэн асуудал

Гарсан шийдвэр

Шийдвэрийн хэрэгжилт

01

2014.01.24

Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн Нарантуул Олон улсын худалдааны төвийн гэрээт цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан Дашдоржийн Насанжаргалаас ЦЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 687 дугаар тушаалаар албан тушаал бууруулан томилсонтой  холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 687 дугаар тушаалын Д.Насанжаргалд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

*

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Насанжаргалын Сумъяагаас ЦЕГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 668 дугаар тушаалаар албанаас халсантай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 668 дугаар тушаалын Н.Сумъяад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

ЦЕГ-ын даргын тушаалаар 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр тушаалаар ЦЕГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 668 дугаар тушалын Н.Сумъяад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, цалин хөлсийг нөхөн олгож,  Албадан саатуулах төвийн дэд даргын албан тушаалд томилов.  

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байсан Сүхбаатарын Ууганбаяр,  Бүлтэнгийн Гансүх нараас НЦГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 430 дугаар тушаалаар албанаас халсантай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

НЦГ-ын даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 430 дугаар тушаалын С.Ууганбаяр, Б.Гансүх нарт холбогдох хэсэг илт хууль бус акт болохыг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргав.

ЦЕГ-ын даргын тушаалаар С.Ууганбаяр, Б.Гансүх нарыг НЦГ-ын хэв журмын цагдаагийн орон тоонд буцаан тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулахаар шийдвэрлэв.

02

2014.03.14

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч /орлогч/, цагдаагийн дэд хурандаа Б.Даваадалайгаас гаргасан “...хууль бусаар ажлаас өөрчлөн томилсон, чөлөөлсөн тухай...” гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

2013 оны ЦЕГ-ын даргын 2013 оны 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсэг  хууль зүйн үндэслэлтэй.байна.

*

03.

 

2014.07.02

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Г.Дамдинжав, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Х.Сэлэнгэ нараас гаргасан “...хууль бусаар албанаас  халагдсан...“ тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2014 оны 199 дүгээр тушаалын Х.Сэлэнгэ, Г.Дамдинжав нарт холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

*

Нийслэлийн цагдаагийн газрын Ёс журмын хэсгийн ахлах офицер, цагдаагийн хошууч Д.Өлзийсайханаас гаргасан “...үндэслэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан...“  тухай гомдлыг хянан шалгах комиссын дүгнэлт

НЦГ-ын даргын 2014 оны Б/126 дугаар тушаалаар сарын үндсэн цалинг 1 сар 20 хувь хасах шийтгэл оногдуулсан Д.Өлзийсайханд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох тухай шийдвэр гаргав.

ЦЕГ-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №469 дүгээр тушаалаар НЦГ-ын даргын 2014 оны Б/126 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, цалин хөлсийг буцаан олгохоор шийдвэрлэв.

03

2014.07.02

Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын  замын хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтсийн 2 дугаар тасгийн цагдаа-зохицуулагчаар ажиллаж байсан Д.Намнансүрэнгээс /өмгөөлөгчөөр дамжуулан/ гаргасан “...хууль бусаар албанаас  халагдсан...“  тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

НЦГ-ын даргын 2014 оны Б/108 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргав.

ЦЕГ-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №469 дүгээр тушаалаар НЦГ-ын даргын 2014 оны Б/108 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоож, цалин хөлсийг нөхөн олгохоор шийдвэрлэв

Завхан аймгийн цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Б.Ванчинсүрэнгээс гаргасан “...хууль бусаар албанаас  халагдсан...“ тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2014 оны 115 дугаар тушаалын Б.Ванчинсүрэнд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

*

Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт ажиллаж байсан П.Отгонмөнхөөс /өмгөөлөгчөөр дамжуулан/ гаргасан “...үндэслэлгүй албанаас халагдсан...“ тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2014 оны МН/25 тоот тушаалын П.Отгонмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

ЦЕГ-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №469 дүгээр тушаалаар ЦЕГ-ын даргын 2014 оны МН/25 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, цалин хөлсийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангид харуулын цагдаагаар ажиллаж байсан Ө.Эрдэнэдалайгаас гаргасан “...үндэслэлгүй албанаас халагдсан...“ тухай гомдлыг хянан шалгах комиссын дүгнэлт

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр тушаалын Ө.Эрдэнэдалайд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

*

ЦЕГ-ын Автобаазад цагдаа-жолоочоор ажиллаж байсан С.Сайнбилэгээс  гаргасан “...үндэслэлгүй албанаас халагдсан...“ тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

Автобаазын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар тушаалын С.Сайнбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй болохыг хүлээн зөвшөөрөв.

ЦЕГ-ын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №469 дүгээр тушаалаар Автобаазын даргын 2014 оны 118 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн тогтоож, цалин хөлсийг буцаан олгохоор шийдвэрлэв.

04

2014.07.17

Орхон аймаг дахь цагдаагийн газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт харуулын цагдаагаар ажиллаж байсан Я.Алтангэрэлээс гаргасан “..хууль бусаар албанаас халагдсан...” тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

Орхон аймаг дахь цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/54 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

*

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын 805 дугаар ангид харуулын цагдаагаар ажиллаж байсан Ө.Эрдэнэдалайгаас гаргасан “...үндэслэлгүй албанаас халагдсан...“ тухай гомдлыг хянан шалгах комиссын дүгнэлт

Орхон аймаг дахь цагдаагийн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/54 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

*

Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагчаар ажиллаж байсан Ц.Алтан-Эрдэнээс гаргасан “...хууль бусаар албанаас халагдсан...” тухай гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2014 оны 379 дүгээр тушаалын Ц.Алтан-Эрдэнэд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

*

05

2014.09.09

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Буянтөрөөс гаргасан гомдлыг хянан шалгасан комиссын дүгнэлт

ЦЕГ-ын даргын 2013 оны 378 дугаар тушаалын 1 дэх хэсгийн Б.Буянтөрд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

ЦЕГ-ын даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  №547 дугаар тушаалаар Б.Буянтөрийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

06

2014.09.23

ЦЕГ-ын харъяа нэгжүүдээс Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдуулан хэрэгжүүлж байгаа ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудал

Холбогдох нэгж, албан тушаалтанд үйл ажиллагаа, төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж өгөх шийдвэр гаргав.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Мэдээлэл, судалгааны төв, Санхүү, хангамжийн газарт тус тус зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг 2014.11.15-нд тайлагнахыг үүрэг болгов.

07

2014.10.14

Иргэн Д.Батсүхээс гаргасан гомдлын тухай

Гомдлыг хэлэлцээд зохих журмын дагуу хариу өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

2014.10.24 3б/ дугаар албан бичгээр өргөдлийн хариуг хүргүүлэв.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагчаар томилогдсон Цагдаагийн ахмад А.Батсүхээс гаргасан гомдлын тухай

Гомдолд холбогдох асуудлыг маргаан хянан шийдвэрлэх журамд заасны дагуу хянан шалгасны дараа ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

ТАСЗ-ийн даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар тушаалаар А.Батсүхэд холбогдох маргааныг хянан шалгах комиссыг томилов.

08

2014.10.21

Цагдаагйин байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авсан мэргэшлийн шалгалтын дүн

Шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч, шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцийн жагсаалтад бүртгэхээр шийдвэрлэв.

ТАСЗ-ийн 2014 оны10 дугаар сарын 22-ны өдрийн 21-р тогтоолоор шалгалтад тэнцсэн 330 иргэнийг “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэв.

Хүний нөөцийн Сул орон тооны зар
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос