Цагдаагийн дэд хурандаа Х.ЧИНТӨГС: Анкара хотын Цагдаагийн академид таван оюутан суралцуулна. Цагдаагийн Ерөнхий газар, БНТУ-ын Анкара хотын Цагдаагийн академи хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Турк улсын Цагдаагийн академийн Аюулгүйн ухааны Факультетэд суралцах хүмүүсийг сонгон шалгаруулж байна. Энэ талаар ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгсөөс тодрууллаа.

Сонгон шалгаруулалтанд хэдэн хүн хамрагдсан бэ? Бүртгэлийн хугацаа дууссан уу?

-Жил бүх ийм сонгон шалгаруулалтыг Засгийн газар хоорондын шугамаар хийдэг. Энэ жилийнхийг өнгөрсөн сарын 23-наас энэ сарын 10-ыг хүртэл зарласан. 25 хүн хамрагдсан.
-Ямар шалгуур тавьсан бэ. Турк улс руу энэ хүмүүсээс хэдийг нь явуулах вэ?

-Эрэгтэй, ЕБС эсвэл түүнтэй дүйцэх сургууль төгссөн. 22 нас хүрээгүй, эрүүл мэндийн хувьд бүрэн тэнцсэн, сурлагын төвшин, сэтгэх чадвар, бие бялдрын хувьд сайн байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа. Мөн турк хэлтэй байвал давуу эрхтэй. хууль зүйн яамны удирдамжийн дагуу өчигдрөөс эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа. Тэнцсэн тохиолдолд бие бялдрын, сэтгэл зүйн, монгол хэл болон англи хэлний шалгалтыг заасан цаг хугацааны дагуу авна. Таван хүн шалгарна.
-Шалгарсан хүмүүс Туркэд ямар хугацаанд суралцах вэ?

Аюулгүй ухааны факультетэд дөрвөн хүнийг, Олон Улсын аюулгүй ухааны факультетэд нэг хүнийг авна.Эдгээр хүмүүс Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр, турк хэлний бэлтгэлтэйгээ нийт таван жилийн хугацаанд суралцана

Хүний нөөцийн Сул орон тооны зар
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос