Венийн конвенцийн гишүүн орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих

Монгол Улсын иргэн болон Монгол Улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээ Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхээр солиулах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
1.Хүсэлт /Монгол хэл дээр/
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Тухайн улс, орны үндэсний жолоочийн үнэмлэхний баталгаат орчуулга, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Цээж зураг 1% /3х4см/
5.Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон/ http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татаж авах
6. Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистр/