• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Тушаал ЦАГДААГИЙН СОНСОГЧ НАР ОЛОН УЛСЫН УРЛАГЫН НААДАМД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ Анкара хотын Цагдаагийн академид таван оюутан суралцуулна Хууль сахиулах Их сургуульд элсэн суралцахад юуг анхаарах вэ? ЦЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол 05 ЦЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол 18 Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДИЙН НӨӨЦИЙН ЖАГСААЛТ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам батлах тухай МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА "МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГАА" СУРГАЛТАНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦИЙН ЖАГСААЛТ ХАННС–ЗАЙДЕЛИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖ УЛСЫН АУГСБУРГЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХӨХ ХОТОД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

/Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам/

 

2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                   Улаанбаатар хот


Дугаар 02

 

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

 

1.”Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

 

2.”Журам батлах тухай” Төрийн захиргааны албаны зөвлөлийн 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                   ДАРГА                                                                                                            Ж.НОРОВСАМБУУ

Төрийн албаны зөвлөлийн  

   2003 оны 02 дугаар тогтоолын        

хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ТУРШИЛТЫН ХУГАЦАА

ХЭРЭГЛЭХ БОЛЗОЛ, ЖУРАМ

 

1.Төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчаар бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа тогтоож, хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.

2.Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна.

3.Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэн урьд нь Төрийн албаны тухай хуулийн 17.10-т заасны дагуу түр томилогдон ажиллаж байсан бол түр томилолтын хугацааг туршилтын хугацаанд оруулан тооцож болно.

4.Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ.

5.Туршилтын хугацааг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сунгаж болох бөгөөд тэгэхдээ туршилтын нийт хугацаа 1 жилээс хэтэрч болохгүй.

6.Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно.

7.Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно.

8.Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно.

Энэ журмын  7.8-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацааны дотор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаад тооцогдоно.

----------000-----------