• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Цагдаагийн байгууллагын дотоод аудитын бодлого, үйл ажиллагаа МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ДЭД КОМИССАР Ц.НЯМ-ОЧИРЫН ТАНИЛЦУУЛГА ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД БӨГӨӨД ДОТООД ХЯНАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР Ч.БОЛДБААТАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖЭЭ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР ДЭХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ. СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ. ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ СУДАЛЖ БАЙНА ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ

 

 

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

 

Хууль сахиулах байгууллагын албан хаагчид тавих ёс зүй, мэргэжлийн чадвар, хариуцлага, хууль сахин биелүүлэх шаардлагыг өндөр түвшинд байлгаж дотоод аюулгүй байдлыг хангана.

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр

Хууль сахиулах байгууллагыг авлигаас ангид, хариуцлагатай, хяналттай, нээлттэй, ил тод, иргэнд ойрхон болгож төлөвшүүлнэ.

Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги

Байгууллагын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн болон эрсдлийн удирдлага, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлнэ.

Хууль тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад асуудлаар ил тод, нээлттэй, тунгалаг байж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэний зөвлөл, олон нийтийн бодит хяналтад оруулна.

Цагдаагийн үйл ажиллагааг хууль сахиулах салбарын шинэчлэл, шүүх эрх мэдлийн болон нутгийн удирдлагын байгууллагын хяналт дэмжлэгтэй нягт уялдуулан хууль сахиулах, хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх чиглэлээр харилцан ажиллана.

Цагдаагийн албаны бүх шатанд эрх мэдэл, хариуцлагыг оновчтой хуваарилж, Засгийн газраас тогтоосон жишиг нормативийн дагуу цагдаагийн ажил, үйлчилгээ үзүүлнэ.

Гадаад орны цагдаагийн байгууллагын сайн туршлагаас ямагт суралцаж үйл ажиллагаанд нэвтрүүлж, хууль сахиулах үйл ажиллагааг стандарт, арга зүй, аргачлалын дагуу явуулна.

Цагдаагийн хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шударга, тэгш, хараат бус байх хэмжүүрийг бий болгон дагаж мөрдөнө.

Төсөв, хөрөнгө оруулалтыг байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөө, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний бодит хэрэгцээнд тулгуурлан үндэслэлтэй оновчтой төлөвлөнө.

Санхүүгийн дотоод хяналтыг сайжруулж шилэн дансны тогтолцоог хөгжүүлэн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангана.

Зардал үр дүнгийн тооцоо, санхүүгийн шинжилгээг тогтмол хийж үр ашиггүй зардал гаргахгүй ажиллана.

 

ГАДААД ХЯНАЛТ

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ. Энэхүү зөвлөл нь:

-  Аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санхүүжиж, түүний дэргэд ажиллана.

-  Тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг 5-7 иргэний гишүүнчлэлтэй орон тооны бус байгууллага.

-  Өөрийн удирдлагыг сонгох эрх хэмжээ бүхий ямар нэгэн байгууллага, албан тушаалтнаас хараат бус байгууллага.

- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон цагдаагийн төв байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тус тус санал, зөвлөмж хүргүүлэх эрхтэй.

 

 

 

 

Аймаг нийслэлийн цагдаагийн байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, оршин суугчдад, түүнчлэн дүүрэг, сумын цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд тавина.

Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг нээлттэй зарлаж сонгон шалгаруулна. Зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна. Цагдаагийн байгууллага нь зөвлөлийн үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллана.

 

ХОСОЛМОЛ ХЯНАЛТ БУЮУ ЁС ЗҮЙН ХОРОО

Улсын Их Хурал хэлэлцэж байгаа Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаснаар цагдаагийн байгууллага нь алба хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар санал дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн хороо байгуулна.

 

 

 

Ёс зүйн хороо нь цагдаагийн алба хаагчтай холбогдсон гомдол, мэдээллийг хүлээн авч болох бөгөөд уг гомдол, мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраар шалгуулж, дүгнэлт гаргуулна. Ёс зүйн хороо нь Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас ирүүлсэн дүгнэлтийг хэлэлцээд хариуцлага тооцуулах эсэх саналаа эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх талаар санал дүгнэлт гаргах юм.

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газар нь цагдаагийн ёс зүй, сахилгын зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана.

Сахилга, ёс зүйн зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл нь алба хаагчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд саад учруулах зорилготой нь тогтоогдсон бол Дотоод хяналт-аюулгүй байдлын газар нь шалган шийдвэрлэхээс татгалзана.

      Улмаар ёс зүйн зөрчлийн талаарх дүгнэлтээ ёс зүйн хороонд шилжүүлэх, сахилгын зөрчлийн талаарх дүгнэлтээ эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Дотоод хяналт

Цагдаагийн ерөнхий газар орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн нийт байгууллага, алба хаагчид дотоод хяналт тавихын зэрэгцээ цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангаж тайлан тавих эрх хэмжээг нэгж, байгууллага хариуцсан удирдах албан тушаалтнуудад олгодог.

 

Дотоод хяналтын чиглэлүүд

Хяналт шалгалт                    Үнэлгээ шинжилгээ                          Дотоод аудит

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дотоод хяналт-аюулгүй байдлын газрыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэчилэн байгуулсан.

 

Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар

Хяналт шалгалт,                               Аюулгүй байдлын                             Төрийн нууц, шифрийн

дотоод аудитын хэлтэс                               хэлтэс                                                          харилцааны тасаг

Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар нь

- Цагдаагийн байгууллагын хэмжээнд эрсдлийн удирдлага, үнэлгээ, шинжилгээг нэгтгэн зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

-  Цагдаагийн байгууллага дахь төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн үр ашигтай зарцуулалт, ил тод байдлыг хянан шалгах, дүн шинжилгээ хийх;

-   Албан хаагч, ажилтныг хүний эрх чөлөө, хууль, ёс зүй зөрчихөөс сэргийлэх, илрүүлж шалгах, таслан зогсоох, шалтгаан нөхцлийг судалж, мэдээллийн сан бүрдүүлэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж хянан шалгах, авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулна.

 

ХЭТИЙН ЗОРИЛГО

- Дотоод хяналтад суурилсан цагдаагийн үйл ажиллагааг хөгжүүлж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Цагдаагийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтыг хангах;

- Иргэний зөвлөлийг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж бэхжүүлэх;

- Байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаанд удирдах албан тушаалтнаас гадна ажилтнуудын оролцоо түвшинг тодорхойлох, авлигагүй орчин бий болгох;

- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлж улс төр, бизнесийн бүлэглэл, эрх мэдэл албан тушаалтны болон бусад нөлөөллөөс ангид байлгах;

- Хуулиар нууцалснаас бусад цагдаагийн үйл ажиллагаа, төсөв санхүүжилтийн ил тод байдлыг улам бүр бэхжүүлэх.

зорилтод ажлууд

Цагдаагийн байгууллагыг хууль сахиулах мэргэшсэн байгууллага болгох үйл явцад дотоод хяналтын арга зүйгээр дэмжлэг үзүүлэн алба хаагчдын мэдлэг, чадварын үнэлгээ, ёс зүй, удирдлагын манлайлал, үйл ажиллагааны стандартын уялдааг бий болгоно. Үүнд:

1. Ур чадварын үнэлгээнд суурилсан сургалт;

2. Үйл ажиллагааны стандартыг мөрдүүлэх;

3. Дотоод хяналтын менежементийг боловсронгуй болгох.

 

http://www.police.gov.mn

http://www.facebook.com/policemng

126 - Цагдаагийн алба хаагчтай

холбогдсон гомдол, мэдээлэл

авах утас