• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Цагдаагийн байгууллагын дотоод аудитын бодлого, үйл ажиллагаа МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ДЭД КОМИССАР Ц.НЯМ-ОЧИРЫН ТАНИЛЦУУЛГА ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД БӨГӨӨД ДОТООД ХЯНАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР Ч.БОЛДБААТАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖЭЭ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР ДЭХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ. СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ. ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ СУДАЛЖ БАЙНА ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын дотоод аудитын бодлого, үйл ажиллагаа

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг үзүүлдэг дотоод аудитын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх чиглэлд манай улс 2000 оноос анхаарал хандуулах болсон бөгөөд 2013 оноос үйлчилж эхэлсэн Төсвийн тухай шинэ хуульд дотоод аудитын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн билээ.  

Улсын салбарын дотоод аудитын чиглэлээр “Төсвийн хууль”, “Дотоод аудитын дүрэм”, “Дотоод аудитын хорооны дүрэм” зэрэг эрх зүйн актыг мөрдөж байна.

Сангийн сайдын 2014 оны 11 дүгээр тушаалаар “Улсын салбарын дотоод аудитыг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, энэ “стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлан төлөвлөгөөний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс орон нутгийн төсөвт тусгах, ... санаачилгатай хэрэгжүүлэн ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.    

Хууль зүйн яам, түүний харьяа агентлаг, байгууллагын дотоод аудитын дүрэм, эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлуулахаар ажиллаж байгаа ажлын хэсэгт цагдаагийн байгууллагаас холбогдох саналаа хүргүүлсэн болно.   

Энэ онд цагдаагийн байгууллагаас дотоод аудитын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх чиглэлээр  дараах ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

-Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийг байгуулан дотоод аудитын ажил хариуцсан ажлын байр бий болгосон;

-Алба хаагчдын дотоод аудитын мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Сангийн яам, Хууль зүйн яам, Үндэсний аудитын газартай хамтран сургалт зохион байгуулж харьяа байгууллага, нэгжийн холбогдох ажилтнуудыг хамрууллаа;

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Цагдаагийн байгууллагын эрсдэлийн удирдлага” /код 136/-ыг шинээр боловсруулан батлуулж мөрдөн ажиллаж байна;

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд эрсдэлээ анх удаа тодорхойлж, үнэлэн, эрсдэл бууруулах, сааруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна;

Цаашид дотоод аудитын тогтолцоог улсын салбарын бодлого, хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг шат дараатай төлөвлөн хэрэгжүүлж ажиллана.   

ДОТООД ХЯНАЛТ-АЮУЛГҮЙ

БАЙДЛЫН ГАЗАР