• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Тушаал ЦАГДААГИЙН СОНСОГЧ НАР ОЛОН УЛСЫН УРЛАГЫН НААДАМД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ Анкара хотын Цагдаагийн академид таван оюутан суралцуулна Хууль сахиулах Их сургуульд элсэн суралцахад юуг анхаарах вэ? ЦЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол 05 ЦЕГ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол 18 Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДИЙН НӨӨЦИЙН ЖАГСААЛТ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн aжиллах журам батлах тухай МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНЫ ХУРАЛДААНЫ ТОЙМ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА "МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГАА" СУРГАЛТАНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦИЙН ЖАГСААЛТ ХАННС–ЗАЙДЕЛИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ХБНГУ-ЫН БАВАРИ МУЖ УЛСЫН АУГСБУРГЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХӨХ ХОТОД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2014 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.  

Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дараахь ажлын байранд иргэдээс сонгон шалгаруулж авах гэж байна. Үүнд: Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд цахилгаан тэжээл, агааржуулалт хариуцсан ахлах инженер, Автобаазад цагдаа-жолооч, Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад холбоо мэдээллийн инженер, саатуулах байрны их эмч /бага эмч/, цагдаа-жолооч, цагдаа-зохицуулагч, хэв журмын цагдаа, орчуулагч-цагдаа, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, хамгаалалтын цагдаагийн сул орон тоонд иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулж авахаар ажлын байрыг нээлттэй зарлаж байна.

Тухайн зарлаж байгаа ажлын байрны онцлогоос хамаарч түүнд тавигдах мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага болон бусад тусгай шаардлага өөр өөр байна. 

Иймд зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн  www.police.gov.mn гэсэн хаягаар орж танилцана уу.

                   Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Улаанбаатар хотын иргэд Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 10.00 цагаас Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газар /хуучнаар Нийгмийн хэв журам хамгаалах газар/-т нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

 

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Дээд боловсролын диплом; Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •  3 үеийн түүх;
  • Бүрэн дунд боловсролтой сурагчийн хувийн хэрэг;
  • Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; цэргийн алба хаасан бол цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 4х6 хэмжээний 4% зураг;

          Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнийг бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Тус журмыг цагдаагийн байгууллагын гэсэн www.police.gov.mn цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

 Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 70114906дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 

Ажлын байранд тавигдах шаардлагын дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.

 

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ