• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдын танилцуулга

 

Танилцуулга 

Овог, нэр: Жамсранжавын Болд

Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр, докторант

Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал

1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль

2007-2008 онд Удирдлагын академи

Гурав. Ажлын туршлага

1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч;

2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч;

2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч;

2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;

2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга;

2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга;

2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга;

2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга;

2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

 

Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.