Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, Г.Баасангаас гаргасан хүсэлтийн дагуу Г.Баасан, нарийн бичгийн дарга Н.Тэнгис нарын 8 төлөөлөгчийг 05 дугаар сарын 01-ны өдрийн 16 цагт хүлээн авч уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж, Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, тус хэлтсээс болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн хамгаалалтын арга хэмжээ, хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн тоон мэдээллийг танилцууллаа.

Тус зөвлөлөөс гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа тус хэлтсийн талаарх мэдээллийг өөрсдийн зохион байгуулах хэвлэлийн хурал, бусад байдлаар олон нийтэд сурталчлахаа илэрхийлсэн.

Уулзалт ярилцлагын үеэр тус хэлтсээс “Азийн сан” олон улсын байгууллагын санхүүжилтээр тохижуулсан өрөөнүүдийг танилцуулж, сурталчилгааны зурагт хуудас, гарын авлага, кино шторк агуулсан DVD зэргийг хүлээлгэн өгч гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов.

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос