• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Цагдаагийн байгууллагын дотоод аудитын бодлого, үйл ажиллагаа МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ДЭД КОМИССАР Ц.НЯМ-ОЧИРЫН ТАНИЛЦУУЛГА ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД БӨГӨӨД ДОТООД ХЯНАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА, ТУСЛАХ КОМИССАР Ч.БОЛДБААТАРЫН ТАНИЛЦУУЛГА ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖЭЭ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР ДЭХЬ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ. СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ. ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ НАРЫН АЖЛЫН АЧААЛЛЫГ СУДАЛЖ БАЙНА ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛАВ.

     Цагдаагийн ерөнхий Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн  дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар,  Мандал, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар шалган зааварчлах ажлыг зохион байгууллаа.

     Төлөвлөгөөт шалгалт явуулсан дүнг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулсан ба Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагаанд 76.4 оноо буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ өгч, дараах асуудлыг шийдвэрлэв. Тухайлбал:

    1. Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын  сул байгаа 32 /офицер 6, ахлагч 26/ орон тоонд алба хаагчдыг судлан томилж ажиллуулах, Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст ахлах хэрэг бүртгэгч, төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо бий болгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс /цагдаагийн хурандаа Ж.Баясгалан/-т;

    2.Цагдаагийн газрын алба хаагчдад 2015 онд агсамж олгосон боловч агсамжид хэрэглэгдэх тусгай хэрэгслийн нөхөн хангалт цөөн тоогоор хийгдсэн, 2016 оноос хойш тусгай хэрэгслийн нөхөн хангалт хийгдээгүй учир алба хаагчид үүрэг гүйцэтгэх, аюулгүй байдлаа хангаж ажиллахад учирч буй хүндрэлтэй асуудлыг судалж, шуурхай шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба /цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд/-нд;

   3.Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байр нь анх 1982 онд баригдсанаас хойш улсын төсвийн хөрөнгөөр засвар хийгдээгүй ба байрны харьцангуй чийгшил, гэрэлтүүлэг, агааржуулалт нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, байрлагч нарын болон үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа зөрчил заагдсан тул засвар хийхэд шаардлагатай зардлын тооцоог хийлгэж, ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэх, тухайн байранд эрүүлжүүлэгдэн, саатуулагдаж буй этгээдүүдийн хоолны зардлыг судалж шийдвэрлэхийг Санхүү, аж ахуйн алба /цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд/-нд;

    4.Сэлэнгэ  аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны ашиглагдахгүй байгаа хойд талын хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилжүүлэн авч ашиглах асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Санхүү, аж ахуйн алба /цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд/-нд;

     5.Шалгалтаар дутагдал заагдсан алба хаагчдыг сэлгэн ажиллуулах, ажлын байр өөрчлөх, албанаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс /цагдаагийн хурандаа Ж.Баясгалан/-т;

    6.Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаас шалгалтаар заагдсан зөрчлийг засч, тус газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 22 заалт бүхий үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтэст ирүүлэхийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газар /цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат/-т тус тус даалгав.

 

 

  

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ ДОТООД

АУДИТЫН ХЭЛТЭС