• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоол Иргэдийн анхааралд СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЖ, СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЭН НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 13 дугаар тогтоол Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/672 дугаар тушаал ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 03 ДУГААР ТОГТООЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ ИРГЭДЭЭС ӨРСӨЛДҮҮЛЭН ШАЛГАРУУЛАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦИЙН ЖАГСААЛТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ”-Д ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД: МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөх, нөөцийг бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, холбоо, мэдээллийн инженер, нярав, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, авто засварчин, харуулчин зэрэг нийт 482 ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд шалгалт зохион байгууллаа.

Алба, нэгж, нутаг дэвсгэрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 591 иргэн судлагдсанаас шалгуур, шаардлага хангасан 563 иргэн мэргэшлийн шалгалтад хамрагдах эрх авсан.

Мэргэшлийн шалгалтад нэр бүхий 401 иргэн тэнцсэн /цагдаа 227, дотоодын цэргийн 174/-ээс цагдаагийн байгууллагад анх орох 289, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эргэж орох 88, тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах офицерийн албан тушаалд 24 иргэн тус тус тэнцсэн байна.  

Шалгалтад тэнцсэн иргэдийг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалт”-ыг баталсан.

Энд дарж үзнэ үү.

Шалгалтад тэнцэж Хууль сахиулахын Их сургуулийн цагдаа, дотоодын цэргийн мэргэжил олгох дамжаанд хамрагдах 291 иргэн /энд дар үзнэ үү/ 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11.00 цагт Бүртгэл хяналтын төв /БЗД-ийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, Иргэний таны төлөө төв/-д бэлэн цугларна уу.

 

/Жич: Дүрэмт хувцасны захиалга авахтай холбогдуулан биеийн хэмжээ /малгай, өмд, цамц, хүрэм, гутал/-г мэдсэн байх/  

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

САЛБАР ЗӨВЛӨЛ