• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн танилцуулга

 

Нэг. Анкет

Овог, нэр: Далайхүүгийн Ядамдорж

Мэргэжил: Эрх зүйч

Боловсрол: Дээд, удирдахуйн магистр

Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал

1983-1987 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургууль

2003-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи

Гурав. Ажлын туршлага

1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр;

 1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар;

 1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар;

 2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар;

 2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар;

 2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар;

 2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар;

 2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр;

 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байсан.

 Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар   ажиллаж байна.