БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “Гэр орон сууц, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 40 айлын орон сууц бариулах ажлыг "Эх бүрдэн" ХХК-тай хамтран эхлүүлж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хөдөө сумдад олон жил ажилласан хэсгийн болон эргүүлийн цагдаа, олон жил тогтвор суурьшилтай бусдыгаа хошуучлан ажилласан нийт 23 алба хаагч орон сууцанд хамрагдсан. Газрын дарга, тасгийн дарга нараас сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа болон аймгийн төвийн алба хаагчдын гэр, орноор орж, ахуй амьдралтай нь танилцах хуваарийг гаргаж, 56 алба хаагчийн ар гэрээр биечлэн орж танилцан ар гэрийнхний санал хүсэлтийг хүлээн авч, 25 ахмадад тус бүр 1 тн нийт 25 тн нүүрс үнэгүй, 15 алба хаагчид 30 тн нүүрс хөнгөлөлттэй үнээр олгосон. Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 50,0 /тавь/ сая төгрөгийг шийдүүлэн “Зүүн шанд” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, эмнэлэг, цагдаагийн ажилчдын 26 айлын орон сууцыг бариулан, улсын комисст хүлээлгэн өгч, 2016 он 06 дугаар сарын 08-ны билэгт сайн өдөр нээлтийн арга хэмжээг зохион байгуулснаар тус газрын офицер 3, ахлагч 7 алба хаагч шинэ байртай боллоо. Мөн залуу гэр бүлийг дэмжих, ажиллаж, амьдрах ая тухтай, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийн төвд эргүүлийн ахлагч 6, хөдөө сумын хэсгийн цагдаа 2, офицер 2 нийт 10 алба хаагчид 0,7га өмчлөлийн газар олгууллаа.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос