Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтаж Нийслэлийн хэмжээнд цагдаагийн хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд хэсгийн байцаагч нар албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшингээр өрсөлдсөнөөс Тэргүүн байранд 260,3 оноогоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, Дэд байранд 254,6 оноогоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, Гутгаар байранд 231 оноогоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Идэр, Тусгай байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад А.Бүрэнжаргал нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт хэсгийн байцаагч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос