ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсээс улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" нээлттэй хаалганы өдөрлөгийг сумандаа 2016 оны тавдугаар сарын 13-ний өдөр зохион байгуулж, Замын цагдаагийн хэлтсээс “Ногоон гэрэл-Цагаан шугам-2016” тэмцээн зохион байгуулжээ.Тэргүүн байранд “Мөрөөдөл” цогцолбор 6-р сургуулийн “Шонхор” баг 14,3 оноогоор, дэд байранд Т.Борын нэрэмжит сургууль “Зоригт” баг 13,1 оноогоор тус тус шалгарч, медаль, өргөмжлөл, гарын бэлгээр шагнагдав. Цогтцэций суманд 04 дүгээр сарын 09-14-ний өдрүүдэд зохион байгуулсан “Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх өдөр”-т сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдааны шалгарсан уран бүтээл, 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс тэдний эцэг эхчүүдэд хандсан “Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвтэй захидлуудын хэсэгчлэн олон нийтэд хүргэн сурталчлан ажилласан.

 

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос