• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
“ЦАГААН ШОНХОР” ХҮНДЭТГЭЛ, ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. АМРЫГ ЭРЬЕ “БИД УРЛАГИЙН ТАЙЗНАА-2016” УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЦАГДАА-95” 10 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, "УРАН ЗОХИЦУУЛАГЧ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХОРОО-2016” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГЙИН ГАЗРААС “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОЛОО БАЯНХОНГОР АЙМАГТ ХАНГАЙН БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН “УРЛАГ, СПОРТЫН НААДАМ”-БОЛЛОО ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ "ЦАГДАА-95" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА. "ЦАГДАА-95" ТЭМЦЭЭН. ЦАГДАА-95 ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ НАРЫН 3-Р ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО ТАНГАРАГ ӨРГӨСӨН Л БОЛ АЛИВАА ЗҮЙЛЭЭС БЭРХШЭЭХ ЁСГҮЙ. ХАМГААЛАЛТЫН 1-Р ГАЗРЫН АЛБА ХААГЧИД 95-Н ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ТЭРГҮҮН ТУРШЛАГА БОЛОХУЙЦ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтсан олон ажил зохион байгуулж байгаа. Өнгөрсөн Баасан гаригт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлаг” зохион байгууллаа. Өдөр бүр иргэдийн амар амгаланг сахиулдаг тус албаныхан түүхэн он цагуудад хэрэглэж байсан машин техник тусгай хэрэгсэлийг эдүгээ цагийнхтай зэрэгцүүлэн үзүүлсэн нь иргэдийн сонирхлыг татсан юм. Хэдийгээр үйл ажиллагаа нь иргэдэд өдөр бүр нээлттэй байдаг ч тэдний ажил ямар үндсэн чиг үүрэг, бүтэцтэйгээр хэрхэн зохион байгуулагддгийг тэр бүр мэдэхгүй иргэдэд багагүй мэдээлэл өгсөн томоохон үйл явдал болсон юм.

Түүхэн үйл явдлуудаас бүтсэн зураг дурсгалаас эхлээд, үе үеийн цагдаагийн алба хаагч нары өмссөн хувцас, эдлэж хэрэглэж байсан эд зүйлс их зүйл өгүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, БХЗГ-ын дарга Б.Үнэнбат, ХЗНБГ-ын дарга Т.Ганбаатар болон НЗДТГ-ын холбогдох хүмүүс, ЦЕГ-ын удирдлагууд, алба хаагчид оролцлоо. Мөн Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгж тус тус оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан үйлчилгээ үзүүлж, “Сүлд” чуулгын авьяаслаг уран бүтээлч алба хаагчид ая дуугаа өргөлөө.

Өдөрлөгийн хүрээнд олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултанд хариулж, мэдээ мэдээллээр хангаж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн энэ үеэр албаны онцлогийг харуулсан  үзүүлбэрүүд иргэдийн сонирхлыг татаж байсан юм.