ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГЙИН ГАЗРААС “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОЛОО

Цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн албаны 80-жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2016.04.11-ний  өдөр аймгийн ИТХ, Боловсрол соёлын газар, “Дархан дулааны цахилгаан сүлжээ” ТӨХК, Авто курсүүдийн холбоо орон нутгийн хэвлэл мэдээллийн DBS телевиз зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж оролцов.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвийн дор “Зохион бичлэг”-ийн уралдаан зохион байгуулсанд нийт 114 сурагч хамрагдсанаас тэргүүн байранд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 6-р ангийн сурагч О.Марал, хоёрдугаар байранд мөн сургуулийн 8-р ангийн сурагч М.Анударь, гуравдугаар байранд 15-р сургуулийн сурагч Б.Гэрэлтсарнай нар шалгарсан тул өргөмжлөл, медалиар шагнаж урамшуулав.

“Замын хөдөлгөөн хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааныг “Дархан-50” цогцолборын талбайд “Дархан дулааны цахилгаан сүлжээ” ТӨХК-ны “Хамтдаа” дугуйлангийн хамт олонтой хамтран зохиож тэргүүн байранд 9-р сургуулийн 1-р ангийн сурагч Ц.Уранган, дэд байранд ОИЦ сургуулийн 5-р ангийн сурагч Г.Хонгорзул, гутгаар байрыг 15-р сургуулийн 4-р ангийн сурагч Э.Энхдөлгөөн нар тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан ба гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдэд хамтран оролцсон байгууллагуудын зүгээс шагнал урамшуулал олгосон юм.

 

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос