• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
“ЦАГААН ШОНХОР” ХҮНДЭТГЭЛ, ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. АМРЫГ ЭРЬЕ “БИД УРЛАГИЙН ТАЙЗНАА-2016” УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЦАГДАА-95” 10 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, "УРАН ЗОХИЦУУЛАГЧ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХОРОО-2016” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГЙИН ГАЗРААС “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОЛОО БАЯНХОНГОР АЙМАГТ ХАНГАЙН БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН “УРЛАГ, СПОРТЫН НААДАМ”-БОЛЛОО ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ "ЦАГДАА-95" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА. "ЦАГДАА-95" ТЭМЦЭЭН. ЦАГДАА-95 ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ НАРЫН 3-Р ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО ТАНГАРАГ ӨРГӨСӨН Л БОЛ АЛИВАА ЗҮЙЛЭЭС БЭРХШЭЭХ ЁСГҮЙ. ХАМГААЛАЛТЫН 1-Р ГАЗРЫН АЛБА ХААГЧИД 95-Н ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ТЭРГҮҮН ТУРШЛАГА БОЛОХУЙЦ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, "УРАН ЗОХИЦУУЛАГЧ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жил, Замын цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж “Хөдөлгөөний соёл бидний оролцоо”, “Осолгүй жолооч жаргалтай гэр бүл аян”, “Уран зохицуулагч-2016” цогцолбор тэмцээнийг зүүн хязгаар нутаг болох Дорнод аймагт бүсийн хэлбэрээр зохион байгуулж Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын ЗЦТ-ын алба хаагч нар хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Прокурорын газар, Зэвсэгт хүчний дугаар анги, Хилийн цэргийн дугаар анги, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ИХШХГ-ын Зүүн бүс дэх газар, ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагын алба хаагчид, сурагчид, мөн нутгийн иргэд зэрэг 700 гаруй хүн хамрагдсан байна.

Тус арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Иргэний харьяат шилжилт хөдөлгөөний газрын Зүүн бүс дэх газрын шагналуудаар Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Ууганбаатар, Э.Энхтүвшин, цагдаагийн дэслэгч Г.Мөнхтөр нарыг шагнаж урамшууллаа. Дорнод аймгийн цагдаагийн газрын “Хүндэт тэмдэг”-ээр ЗЦГ-ын ОНХХЗХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатарыг шагнасан ба хүрэлцэн ирсэн хүндэт зочид, алба хаагч нар, иргэдэд цагдаагийн хурандаа С.Пионeр, Ц.Ганхуяг, Б.Батболд нар концерт тоглосон.

Зүүн бүсийн аймгуудын дунд зохион явагдсан ”Уран зохицуулагч-2016” цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгуулж тэмцээний тэргүүн байрыг цагдаагийн дэд хурандаа С.Батсүх даргатай Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг эзэлж алтан медаль, Өргөмжлөлөөр шагнагдсан бол тэмцээний төрөл болох “Биет зохицуулалт”-ын төрөлд цагдаагийн ахлагч Б.Одгэрэл, “Мотоциклийн уран жолоодлого”-ийн төрөлд цагдаагийн ахлагч Ч.Улз нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа.