• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
“ЦАГААН ШОНХОР” ХҮНДЭТГЭЛ, ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО. АМРЫГ ЭРЬЕ “БИД УРЛАГИЙН ТАЙЗНАА-2016” УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЦАГДАА-95” 10 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН, "УРАН ЗОХИЦУУЛАГЧ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА “ХОРОО-2016” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГЙИН ГАЗРААС “ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОЛОО БАЯНХОНГОР АЙМАГТ ХАНГАЙН БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН “УРЛАГ, СПОРТЫН НААДАМ”-БОЛЛОО ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ "ЦАГДАА-95" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА. "ЦАГДАА-95" ТЭМЦЭЭН. ЦАГДАА-95 ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО “ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ НАРЫН 3-Р ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО ТАНГАРАГ ӨРГӨСӨН Л БОЛ АЛИВАА ЗҮЙЛЭЭС БЭРХШЭЭХ ЁСГҮЙ. ХАМГААЛАЛТЫН 1-Р ГАЗРЫН АЛБА ХААГЧИД 95-Н ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ТЭРГҮҮН ТУРШЛАГА БОЛОХУЙЦ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЦАГДАА-95” 10 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг угтсан ажлын хүрээнд цагдаагийн ажил албыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Завхан аймаг дахь Политехникийн коллежийн багш, ажилчид, сурагчдын дунд “ЦАГДАА-95” 10 хоногийн аяныг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран  зохион байгууллаа.

Аяны хүрээнд тус коллежийн оюутан сурагчдын дунд гар зураг, уран илтгэлийн болон гар урлалын уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн 7 ангийн анги даасан багш, сурагчид, цагдаагийн алба хаагчтай хамтран 42 цагийн эргүүл шалгалтыг хийж, баар цэнгээний газар болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүд, РС тоглоомын газруудад хяналт тавьж цаг хэтрүүлсэн, удаан хугацаагаар хүүхэд тоглуулсан, үдшийн цагаар бүлэг бөөгнөрөл үүсгэж сэлгүүцсэн зэрэг 60 орчим зөрчлийг илрүүлж, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар зөвлөгөө өглөө.

Мөн арга хэмжээний хүрээнд тус сургуулийн 600 орчим сурагч, багш, ажилчдын дунд цагдаагийн дэд хурандаа С.Мөнхбаяр, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Б.Жавхлан нар 4 удаагийн сургалтыг зохион байгуулж, гарын авлага 1200 орчим тарааж ажилласан байна.