“БИД УРЛАГИЙН ТАЙЗНАА-2016” УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймаг дахь Цагдаагийн газраас Монгол Улсад шинэ үеийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн хүрээнд алба хаагчдын авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор “Бид Урлагийн тайзнаа--2016” урлаг, соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

Бид урлагийн тайзнаа-2016” урлаг соёлын арга хэмжээг:
1. Гоцлол дуу
2. Хамтлаг болон харилцаа дуу
3. Гоцлол бүжиг
4.Хамтлаг бүжиг
5•Ардын язгуур урлаг
6.Гоцлол болон цөөхүүл хөгжим гэсэн 6 төрлөөр явуулж, шилдэгүүдийг шалгарууллаа.

Арга хэмжээнд алба хаагчид идэвхитэй оролцож, авъяас чадвараа сорьсоноос :

Гоцлол дууны төрөлд: Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Д.Молор-Эрдэнэ /Монгол Ардын дуу “Хоожиймаа” дуугаар/

Гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрөлд : дуудлагын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Угтахбаяр /Б.Хүрэлбаатарын хөгжим “Амьдралын тойрог” аялгуугаар/

Ардын язгуур урлаг:, Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Д.Молор-Эрдэнэ / “Бөхийн цол” дуудах төрлөөр/

Хамтлаг бүжгийн төрөлд: Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч нарын чөлөөт бүжгийн хамтлаг

Хамтлаг болон харилцаа дууны төрөлд: Цагдаагийн газрын “Энхийн харуул”хамтлаг “Нарлаг Монгол”орон дуу

Гоцлол бүжгийн төрөлд:, Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, архивч цагдаагийн дэд ахлагч Б.Ганчимэг “Энэтхэг” бүжгээр тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Арга хэмжээнд хуулийн байгууллагын удирдах ажилтнууд болон Иргэний зөвлөлийн гишүүд урилгаар оролцож, цагдаагийн ахмад ажилтнууд, алба хаагчдын ар гэрийнхэн үзэж сонирхлоо.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос