• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоол Иргэдийн анхааралд СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЖ, СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦЭН НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 13 дугаар тогтоол Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/672 дугаар тушаал ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР СУДЛАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 03 ДУГААР ТОГТООЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ ИРГЭДЭЭС ӨРСӨЛДҮҮЛЭН ШАЛГАРУУЛАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦИЙН ЖАГСААЛТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР “ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНД АНХ ОРОХ ИРГЭНИЙ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ”-Д ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД: МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР

ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД

АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН  ШАЛГАЛТЫН ЗАР

 

2016.02.05                                                                                                      Улаанбаатар хот

 

        Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.  

Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын саатуулах байрны эмч, инженер, биеийн тамирын арга зүйч, барилгын эдийн засагч, төсвийн ахлах мэргэжилтэн, сургалтын арга зүйч-ахлах мэргэжилтэн, сантехникийн инженер, цахилгааны инженер, холбооны техникч, шалгах механик, мэдээлэл хүлээн авагч, хэв журмын болон харуулын цагдаа, цагдаа-жолооч, цагдаа-зохицуулагч, нярав, бичиг хэргийн эрхлэгч-бичээч, архивч, засварчин зэрэг нийт 181 ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхнө.

Зарласан ажлын байр тус бүрт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, сул ажлын байрны тоог Цагдаагийн байгууллагын цахим хуудсанд байрлуулсан тул Та бүхэн энд дарж үзнэ үү.

                   Бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

             Нэгдүгээр үе шат: Цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх Нийслэл хотын иргэд Улаанбаатар хотын цагдаагийн газарт, орон нутгийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

              Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр /Лхагва гараг/-ийн 10.00 цагаас Хамгаалалтын нэгдүгээр газар /хуучнаар Нийгмийн хэв журам хамгаалах газар/-т зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

 Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •  3 үеийн түүх;
  • Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

          Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

 Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

 Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын www.police.gov.mn цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.

 Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 70114906дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 
 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ