/ / ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ

Өргөдөл, гомдол

Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.


Цахим шуудангаар нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!

 

Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

 

Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах

  1. Өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
  2. Өргөдөлд заасан асуудлыг  судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  3. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс  хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Цагдаагийн ерөнхий газрын дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
  4. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

 

Өргөдөл, гомдолд хариу өгөх

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн: Цагдаагийн хошууч Ж.Сайнтод
Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)
И-мэйл: complaints@police.gov.mn  Утас: 7019-1086

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна