/ Хүний нөөц / Сургалт / Дотоод сургалт / Цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нар давтан, мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа.

Цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нар давтан, мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа.

        Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг үүрэг гүйцэтгэдэг эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүний амь нас хохирсон гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга тактик”, “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга, тактик”, “Байгаль орчны эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга, тактик” сэдэвт модуль сургалтууд 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.

  Сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 93 эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нар хамрагдаж, Монголын хуульчдын холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг мэргэшсэн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна