/ Иргэний хяналт / Холбогдох утас, мэдээлэл / ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

 

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тушаалаар томилогдсон сургалтын багийн бүрэлдэхүүн орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдийн дунд сургалт зохион байгуулав.

Ховд аймагт явагдсан сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн, Говь-Алтай аймагт явагдсан сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн, Булган аймагт явагдсан сургалтад Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн, Говьсүмбэр аймагт явагдсан сургалтад Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд оролцлоо.

Сургалтын хугацаанд 8 цагийн эрх зүйн хичээл, Булган, Ховд аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 4 цагийн танилцах дадлага тус тус зохион байгуулсан байна.



Түүнчлэн сургалтын явцад Иргэний зөвлөл байгуулах, ажиллуулах, гишүүдийн урамшуулал, бусад зардал, олон нийтийн цагдаагийн ажилтны талаар орон нутгийн Иргэний зөвлөлийн гишүүдээс гаргасан санал шүүмжлэл, орон нутагт ажиллаж байгаа цагдаагийн зарим алба хаагчийн хүсэлтийг сонсож, холбогдох албан тушаалтнуудад танилцуулжээ.

Сургалтад хамрагдсан Иргэний зөвлөлийн гишүүд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, цагдаагийн байгууллагын алба хаагчдад Сургалт дадлагын төвийн гэрчилгээг гардуулж, сургалтын явцыг дүрс бичлэг хийн баримтжуулж, CD хэвлүүлэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах үйл ажиллагаа зохион байгууллаа

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна