/ Иргэний хяналт / Холбогдох утас, мэдээлэл / ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 16 ны өдрийн 132 тоот тушаалаар батлагдсан сургалтын баг Ховд,Булган аймгуудын төвд Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа,эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгөх,хуулиар хүлээсэн үүрэг,бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга,хэлбэрийн талаар харилцан мэдээлэл өгч,санал солилцох сургалтыг зохион байгуулж байна.
Иргэний зөвлөлийг ажиллуулснаар гэмт хэрэгтэй тэмцэх,нийтийн хэв журам хамгаалах ажилд тодорхой ахиц гарч,хүний эрх,эрх чөлөө хамгаалагдах,гэмт хэрэгтэй тэмцэх,нийтийн хэв журам хамгаалах бодлого боловсруулах,хэрэгжүүлэх ажлын чанар,хамтын ажиллагаа сайжрах,нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх,үйл ажиллагаа нь ил тод,олон нийтэд нээлттэй болох,цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн үнэлгээ өсч,тэднийг үл хүндэтгэсэн хандлага багасах,цагдаагийн алба хаагчдын ёс зүй дээшлэх зэрэг ач холбогдолтой
Сургалт нь 2014 оны 12 дугаар сарын 22,23 ны өдрүүдэд Ховд,Булган аймгуудад ,2014 оны 12 дугаар сарын 24-26 ны өдрүүдэд Говь-Алтай,Говьсүмбэр аймгуудад бүсийн хэлбэрээр зохион байгуулагдана.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна