/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ-өөс мэдээлж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ-өөс мэдээлж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ-өөс мэдээлж байна.

2014.11.27-нд 11.00 цагаас "Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хурлын их танхимд "Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны өдөр" болно.
Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв нь ЦЕГ-ын даргын 2014 оны 2-р сарын 10-ны өдрийн 70-р тушаалаар байгуулагдсан.
Олон-нийт цагдаагийн хамтын ажиллагаа нь иргэд , олон нийтийн аюулгүй, амар тайван ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд тулгарч буй асуудлаа засаг захиргаа цагдаагийн байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан хамтран шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны цогц юм.


Тус төвийн гол зорилго нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, тэдний итгэл, дэмжлэг, оролцоонд түшиглэсэн нээлттэй, үйлчилгээний байгууллага. Мөн иргэд олон нийтийн амар амгалан амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад чиглэсэн олон талт ажлыг олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа, итгэлцэл,түншлэлд тулгуурлан зохион байгуулж, хууль зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүний зэрэгцээ цагдаагийн хамтын ажиллагааны ач холбогдлыг бүхий л арга хэлбэрээр сурталчлах, иргэд аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах түншлэл бий болгох, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад иргэдийн оролцоо, сайн дурын бүлгийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, иргэд олон нийт болон цагдаагийн алба хаагчдал чиглэсэн соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байгаа юм.

Хаяг: Баянзүрх дүүрэг 2-р хороо Б.Доржийн гудамж/хуучнаар Сүлд чуулгын байр/
Утас: 70153602

Статистик мэдээ
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
Эрэн сурвалжилж байна