/ / "МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГАА" СУРГАЛТАНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

"МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГАА" СУРГАЛТАНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

 

 
Оросын Холбооны Улсын мансууруулах бодисны эргэлтэнд хяналт тавих холбооны албанаас " Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгуулж суралцагчид сертификатаа гардан авлаа.

Сургалтыг ОХУ-ын мансууруулах бодисыг хянах Холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтын 2-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А Зарубин, 1-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей, Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн 3-р тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкин нар мэргэжлийн сургалт явуулсан юм.

Алба хаагч нарт "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй" холбоотой гэмт хэргийг илрүүлэх аргачлал", " Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заалаа.

Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагч нар оролцсон юм
Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна