/ Тусгай зөвшөөрөл / Галт зэвсэг / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЛИЦЕНЗИЙН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЛИЦЕНЗИЙН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

Тус төвөөс “Зэвсэг-2014” нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш орон нутгийн хэмжээнд 2576 галт зэвсэг тооллогод хамрууллаа. 100 гаруй галт зэвсгийг гэрчилгээжүүлж, 31-н гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, 92 галт зэвсэг хураан, 13 ченжийг бүртгэл хяналтад авч, 109 нуугдмал галт зэвсгийг илрүүлж ажиллаа. Мөн 32 хийн бууг тоолон , 107 зөрчил илрүүлж, хоёр хүнийг 45.000 төгрөгөөр торгож, хэвлэл мэдээллийн 57 байгууллагатай хамтран ажиллаж, 2467 санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан юм. 

Нийслэлийн хэмжээнд 1035 ширхэг галт зэвсэг тооллогод хамрагдан, 20 галт зэвсгийн гэрчилгээ олгож, 14 гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, дөрвөн галт зэвсгийг хураан авч, дөрвөн зөрчил илрүүлж, гурван хүнийг 60,000 төгрөгөөр торгож, 1773 ширхэгийг санамж сэрэмжлүүлэг тараан, эх сурвалж нь тодорхойгүй хоёр ширхэг галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн хошуу, хонгионы санд дээж өгч ажилласан.

Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд нь үүргийн дагуу галт зэвсгээ харъяа аймаг, сум, дүүргийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ очиж, харъяа дүүргийн татварын хэлтэст бууны татвараа төлсөн байх шаардлагатай юм.
Мөн арга хэмжээний хүрээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа бүртгэлгүй галт зэвсгийг гэрчилгээ олгож, хуулийн дагуу улсын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэн та бүхэн цагдаагийн байгууллагад хандаж бүртгэлгүй галт зэвсгээ бүртгүүлнэ үү гэж ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЛИЦЕНЗИЙН ТӨВ-өөс мэдээлж байна

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна