/ Тусгай зөвшөөрөл / Хөдөлгөөний аюулгүй байдал / ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ЗУРАГТАЙ ЛАВЛАГАА АВАХ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ЗУРАГТАЙ ЛАВЛАГАА АВАХ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ЗУРАГТАЙ ЛАВЛАГАА АВАХ

Хэрэв та гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад таниас зурагтай лавлагаа хүссэн бол, шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол доорх бичиг баримтыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ü  Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг;

ü  Гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар;

ü  Иргэний үнэмлэх;

ü  Жолооны үнэмлэхний хамт бүрдүүлж лавлагаа авна.

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93025241

 

 

ЖОЛООНЫ ХУУЧИН ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАГАА

Хэрэв та хуучин жолооны А1, А2, А3 үнэмлэхтэй эсвэл хуучин гурав нугардаг жолооны үнэмлэхтэй бол дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын цонхоор ажлын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү. Иргэний үнэмлэхний хуулбарын ар талд нь хэдэн онд хаана ямар жолооны курсэд суралцсан болон овог нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн өргөдлөөр лавлагаа авна. Өрөгдөл бичих /Авто курсын нэр, суралцаж байсан он, сар тодорхой бичиж лавлагаа авна./ Хуучин жолооны А-I, II, III үнэмлэхийг шинэ жолооны үнэмлэхээр солиулах тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 7 хоногийн давтан сургалтанд хамрагдана.

ü  Жолоодох эрхийн үнэмлэхний үнэ - 12500 төгрөг;

ü  Хүлээн авагч банк - Төрийн сан банк;

ü  Хүлээн авагч байгууллага – ЦЕГазар;

ü  Дансны дугаар – 900012408;

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93025241

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ, ЖОЛООЧИЙН ХУРААГДСАН ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАА

Та тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хүртэл хугацаагаар хасуулсан тохиолдолд:

ü  Жолоодох эрхээ сэргээх тухай өргөдөл;

ü  ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын аль нэг цонхноос лавлагаа авна;

ü  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгнө. /Жич: Шалгалтыг ажлын бүх өдрүүдэд Лицензийн төвийн байранд авна. /

ü  Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээс дээш хугацаагаар хасуулсан, мөн эрхээ хасуулаад 1 жил эрхээ сэргээгүй буюу түүнээс дээш болсон тохиолдолд - Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн долоо хоногийн давтан сургалтанд авто сургууль /курс/-т суралцаж шалгалтанд хамрагдан тэнцсэн тохиолдолд эрхийн үнэмлэхийг олгоно.

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93025241

 

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛСЭН, СОЛИУЛАХ БОЛ

Хэрэв та жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, хуучирч муудсан үнэмлэх солиулах бол дараах материалыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимд долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад өглөөний 08.00-17.00 цагийн хооронд үйлчлүүлнэ үү.

ü  Иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт;

ü  Цээж зураг 1% /4х6см/;

ü  Дараах дансанд жолооны үнэмлэхний үнэ тушаана:

ü  Хүлээн авагч байгууллага – ЦЕГазар;

ü  Хүлээн авагч банк – Төрийн сан;

ü  Данс – 900012408;

ü  Тушаах мөнгөн дүн – 12500 төгрөг /Дээрх материалыг өөрийн биеэр бүрдүүлж өгснөөр ажлын 5 хоногт үнэмлэх нөхөж олгогдоно/;

ü  Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэхийг авчирах;

ü  Эрүүл мэндийн хуудас авч, харьяа дүүргийн эмнэлэгийн үзлэгт хамрагдах; 

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93025241

 

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ СОЛИУЛЖ АВАХ БОЛ

Гадаадын иргэн манай улсад түр хугацаагаар оршин суухдаа тээврийн хэрэгсэл жолоодох бол дараах материалыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвд өгнө.

ü  Албан хүсэлт;

ü  Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

ü  Гадаад паспортны визтэй хэсгийн хуулбарлах;

ü  Гадаад жолооны үнэмлэхийг орчуулгын товчоогоор орчуулах;

ü  Гадаад жолооны үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;

ü  Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;

ü  37500 төгрөг 900012408 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;

ü  Үйлчилгээний цонхноос 200 төгрөг тушааж, жолоочийн цагаан хуудас авч бөглөх;

ü  2 хувь цээж зураг /4х6 см/;

ü  Тухайн улсын жолооны үнэмлэх, оршин суух үнэмлэхийг эх хувиар нь авчирах;

ü  Эрүүл мэндийн хуудас авч, харьяа дүүргийн эмнэлэгийн үзлэгт хамрагдах;

ü  Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалт өгөх /Шалгалтыг Лицензийн төвийн байранд ажлын өдрүүдэд 14:00 цагаас авна./

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93025241

 

 

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ҮРЭГДҮҮЛСЭН БОЛОН ХУГАЦАА ДУУССАН БОЛ

Гадаадын иргэн Монгол улсын жолооны үнэмлэх авч үрэгдүүлсэн, эсвэл хүчинтэй хугацаа дууссан бол дараах материалыг бүрдүүлнэ.

ü  Гадаад паспортны визтэй хэсгийг хуулбарлах;

ü  Монгол улсад оршин суух үнэмлэхний  хуулбарыг нотариатаар баталгаажуулах

ü  37500 төгрөг 900012408 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;

Хаяг: Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93025241

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААД ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ СОЛИУЛАХ

Монгол улсын иргэн гадаад жолооны үнэмлэхээ солиулах бол дараах материалыг бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд өгнө.

ü  Албан хүсэлт;

ü  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатоор баталгаажуулах/;

ü  Гадаад паспортний визтэй хэсгийг нотариатаар баталгаажуулах;

ü  Гадаад жолооны үнэмлэхийг нотариатаар баталгаажуулах;

ü  Гадаад жолооны үнэмлэхийг орчуулгын товчоогоор орчуулах;

ü  Үйлчилгээний 1 номерийн цонхноос эрүүл мэндийн хуудас /100 төгрөг/ авч, оршин суугаа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж бөглүүлэх;

ü  Үйлчилгээний 2 номерийн цонхноос жолоочийн хувийн хэрэг /200 төгрөг/ авч, компьютерээр шивүүлж авчирах;

ü  12500 төгрөг 900012408 дансанд тушаах /Хүлээн авагч нь: ЦЕГ, хүлээн авагч банк: Төрийн сан/;

ü  2 хувь цээж зураг /4х6 см/;

ü  Тухайн улсынхаа жолооны үнэмлэхийг эх хувиар нь авчирах;

 

 

Статистик мэдээ
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
Эрэн сурвалжилж байна