/ Тусгай зөвшөөрөл / Хөдөлгөөний аюулгүй байдал / ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЭЛ ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫН БҮРДЛИЙГ ХАНГАСАН БАЙНА

 

    Хууль зүйн сайдын 2013 оны А/121 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заасны дагуу зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, албан тушаалтан дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын Лицензийн төвд албан бичгээр хүсэлт гаргана. Үүнд:

 

1. Байгууллага, албан тушаалтны албан хүсэлт;

2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар;

3. Тээврийн хэрэгслийн фото зураг /4 тал нь харагдахуйц байдлаар/;

 

Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын  албад дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд:

 

4. Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

5. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

6. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.4 дэх заалтыг жолоочид танилцуулсан баримт.

 

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

1. Тээврийн хэрэгслийн урд хамар /капод/, тээшний таганд 350мм*350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт MNS-4333:96 стандартын дагуу 90мм*50мм-ээс багагүй хэмжээтэй тоо бүхий харилцах утасны дугаар, 100мм*60мм-ээс багагүй хэмжээтэй үсэг бүхий байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл бүхий бичиглэлтэй байна,

 

2. Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх тээврийн хэрэгсэлд бичигдэх байгууллагын нэр, үйлчилгээний чиглэл, харилцах утасны дугаарыг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна. /Энэ шаардлага нь төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй/

 

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг талд/ Утас: 93200100

 

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ЛИЦЕНЗИЙН ТӨВ

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна