/ Хүний нөөц / Хүний нөөц / Мэдээ, мэдээлэл / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2014 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

АГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН  2014 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

  1.  

Цагдаагийн ерөнхий газрын дарга, ерөнхий менежерээс Хууль зүй дотоод хэргийн сайд, алба, газар, хэлтэс, байгууллагын дарга нартай 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн явц байдалтай, танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх;

-Танилцах хуваарь батлагдсан байх;

-Хуваарийн дагуу материалтай танилцаж, үр дүнг нэгтгэсэн байх;

-Арга зүйн зөвлөгөө нэгжүүдэд хүрсэн байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар

 

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн

09 дүгээр сард

Цагдаагийн  байгууллага, алба хаагчдаас  үзүүлэх ажил, үйлчилгээнйи явц байдлын талаар мэдээлэлтэй болж, төсөвийг үр дүнтэй зарцуулж, тавьсан зорилтыг ханган биелүүлэх нөхцөл бүрдэнэ.

  1.  

Төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх асуудлаар харьяа байгууллагуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

-Арга зүйн зөвлөгөө өгөх хуваарь батлагдсан байх;

-Хуваарийн дагуу өргө зйн зөвлөгөө хүргэгдсэн байх;

-Гэрээ байгуулах, дүгнэх журам хэрэгжиж алдаа дутагдал гараагүй байх;

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн_ дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн

 

Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэнгэлбаяр

 

11 дүгээр сард

Үр дүнгийн гэрээ дүгнэх үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлготод хүрч, алба хаагчдын болон байгууллагын эрх ашиг хамгаалагдана.

  1.  

Ажлын байрны тодорхойлолт боловсруулж дуусган баталгаажуулах;

-Хууль дүрэм, зааварM нийцсэн ажлын байрны тодорхойлолт боловсрогдон баталгаажсан байх;.

-Ажлын байрны тодохойлолтыг үндэслэн сул орон тоог зарлаж, шаардлага хангасан иргэдийг томилох нөхцөл бүрдсэн байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар

 

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн_ дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн,

9 сард

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага тодорхой болж, хүний нөөцийг оновчтой байршуулах нөхцөл бүрдэнэ.

  1.  

Төрийн албаны шинэтгэл, байгууллагын хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаа үзүүлэх;

-Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулагдаж батлагдсан байх;

 

-Мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн зөвлөмж холбогдох этгээдэд хүргэгдсэн байх;

 

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар

 

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Жилдээ

Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх ажлын талаар нэгдсэн ойголтод хүрнэ.

  1.  

Төрийн албаны хууль тогтоомж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ /мониторинг/, үнэлгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж гаргаж, холбогдох этгээдэд өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

-Хяналт шинжилгээ хийх чиглэл, төлөвлөгөө батлагдсан байх;

-Хуваарийн дагуу хяналт-шинжилгээ хийгдэж, санал зөвлөмж боловсруулагдан холбогдох этгээдэд хүрсэн байх;

-Үр дүнг тооцох шалгуур үзүүлэлт, хуваарь тодорхой болсон байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэнгэлбаяр

Жилдээ

Хүрсэн түвшин, цаашид авах арга хэмжээ тодорхой болж, харъяа нэгжийн үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөл бүрдэнэ.

  1.  

Цагдаагийн алба, цагдаагийн алба хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан болон холбогдох бусад мэдээ, тайлан, судалгааг Төрийн албаны зөвлөлөөс баталсан нэгдсэн графикийн дагуу нэгтгэн гаргаж, эрх бүхий этгээдэд шилжүүлэх;

-Дүрэм, зааварт заасан хувилбараар хийгдсэн байх;

-Үнэн, бодитой байх;

-Журамд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд хүргэгдсэн байх;

-Зөрчил дутагдал заагдаагүй байх;

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

12 сард

Үнэн зөв мэдээллээр хангагдана. Судалгааны үндэслэл болно.

  1.  

Төрийн албан хаагчийн бүртгэл, хөдөлгөөний сүүлийн 10 жилийн тайланд шинжилгээ хийж, санал, дүгнэлт гарган, салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн албаны хүний нөөцийн бодлого боловсруулахдаа ашиглах;

-Тоо бүртгэлийг нэгтгэгдсэн байх;

-Санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байх;

-Үндэслэл бүхий санал дүгнэлт боловсруулагдсан байх;

-ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцэгдэж, шийдвэр гарсан байх;

-Хүний нөөцийн бодлого боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөгдсөн байх;

Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батжаргал

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

9-12 сард

Хүний нөөцийн бодлого боловсруулахад ашиглах суурь мэдээллийн сан бий болно.

  1.  

Цагдаагийн алба хаагчийн сургалтын явц байдал, үр дүнтэй танилцаж, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

-Сургалтын явц байдал, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцсан байх;

-Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байх;

-Авах арга хэмжээний санал боловсрогдсон байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

9 сард

Сургалтын талаар суурь мэдээлэл бий болно.

Сургалтын бодлого боловсруулах болон бусад удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах үндэслэл бүрдэнэ.

  1.  

Цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн явц, үр дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар арга зүйн зөвлөгөө өгөх;

-Сургалтын явц байдал, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар танилцсаж, ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцсэн байх;

-Цаашид авах арга хэмжээний талаар арга зүйн зөвлөгөө өгөгдсөн байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

9 сард

Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар суурь мэдээлэл бий болно.

Алба хаагчийн нийгмийн хамгааллын бодлого боловсруулах болон бусад удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах үндэслэл бүрдэнэ.

  1.  

 

Байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас удирдах албан тушаалын сул орон тоонд томилох алба хаагчийг сонгон шалгаруулах асуудлыг ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх ажлыг тогтмолжуулах;

-Алба хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний нэгдсэн сан үүссэн байх;

-Удирдах ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт батлагдсан байх;

-Өрсөлдөх алба хаагчдад тавих шалгуур үзүүлэлт тодорхой байх;

-Алба хаагчдаас ажлын байранд тавигдах шаардлага хангасан эсэх мэдээлэл баримтаар баталгаажин бэлтгэгдсэн байх

-Төрийн албаын салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, үндэслэл бүхий дүгнэлт гарсан байх;

-Дүгнэлтийг үндэслэн томилох тухай шийдвэр гарсан байх;

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэнгэлбаяр

Жилдээ

Хуулийн хэрэгжилт хангагдана. Шударга ёсны зарчим хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

  1.  

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтны сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар нөхөх боломжгүй тохиолдолд удирдах ажилтныг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах;

-Удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах нөхцөл, шаардлага тодорхой болсон байх;

-Ажлын байрны тодорхойлолт батлагдсан байх;

-Сул орон тоог нээлттэй зарласан байх;

-Хууль, журамд заагдсаны дагуу явагдсан байх;

-Сонгон шалгаруулалтын материалыг архивын нэгж болгосон байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар

Хүний нөөц, сургалтын хэлтстийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Жилдээ

Хуулийн хэрэгжилт хангагдана. Шударга ёсны зарчим хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

  1.  

Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх;

-Маргаан нь харьяалалын дагуу байх;

-Маргааныг хууль, журамд заасны дагуу хянан шалгасан байх;

-Хянан шалгасан тухай дүгнэлтийг ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргасан байх;

-Шийдвэрийг эрх бүхий этгээдэд хүрсэн байх;

-Шийдвэрийн хэрэгжилт хангагдсан байх;

Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн

Жилдээ

Удирдах албан тушаалтнаас  ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх нөхцлийг бий болгоно.

  1.  

Төрийн албаны хууль, Төрийн зөвлөлөөс баталсан журмын дагуу мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;

-Сул орон тооны захиалга нэгтгэгдсэн байх;

-Сул орон тоо, түүнд тавигдах шаардлагыг нээлттэй зарласан байх;

-Журамд заагдсаны дагуу шалгалтыг зохион байгуулсан байх;

-Шалгалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоолоор жагсаалтыг баталгаажуулсан байх;

-Шалгалттай холбогдох материалууд зохих журмын дагуу эмхлэгдсэн байх;

ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар

Хүний нөөц, сургалтын хэлтстийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

 

Жилдээ

Хуулийн хэрэгжилт хангагдана. Мэргэжил, мэргэшлийн шаардлага хангасан иргэдийг сонгон авах боломж өргөжинө..

  1.  

Төрийн тусгай албан тушаалын ангилалаас Төрийн захиргааны албан тушаалын ангилалд шилжсэн орон тоо суларсан тохиолдолд Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлж, санал болгосон иргэнийг томилох нэгдсэн зохион байгуулалтад шилжүүлэх;

-Ажлын байрны тодорхойлолт батлагдсан байх;

-Сул орон тоо, түүнд тавигдах шаардлагыг нэгтгэн Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлсэн байх;

-Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг томилох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарчбаталгаажсан байх;

Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн дарга, цагдаагийн хуарндаа А.Даваасүрэн

Хүний нөөц, сургалтыйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Жилдээ

Хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдана.

  1.  

Төрийн албаны зөвлөлийн баталсан журмын дагуу салбар, нутаг дэвгэрийнхээ хэмжээнд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, нөөцийн сангийн мэдээллээр үйлчлэх ажлыг хэвшүүлэх;

-Журамд заасан үндэслэл, ангилалын дагуу нөөцийн бүртгэл төрөлжсөн байх;

-Нөөцийн сангаас ажлын байр, алба хаагчийн мэргэжил, мэргэжил зэрэг ангилалаар мэдээлэл авах болон нэмэлт хийх  боломж бүрдсэн байх;

-Нөөцийн сангийн мэдээлэлд тулгуурлан алба хаагчдыг  өрсөлдүүлэн шалгаруулах эсвэл томилсон байх, энэ тухай тэмдэглэл бүрэн хийгдсэн байх;

ЦЕГ-ын  дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар

Хүний нөөц, сургалтыйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Жилдээ

Нөөцийн сангаас нэр дэвшүүлэн томилох боломжтой болно. Шударга ёсны зарчим хэрэгжинэ.

  1.  

Мэдээллийн санг цахимжуулах ажлын техник-эдийн засгийн болон зохион байгуулалтын асуудлыг судлах, холбогдох арга хэмжээ авах

-Цахимжуулах хэрэгцээ, шаардлага үндэслэлтэйгээр боловсруулагдсан байх;

-Цахимжуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоо судалгаа төсөвтэй нягт уялдсан байх;

-Хүний нөөцийн програм хангамж хийх ажлын хэсэгт танилцуулж, хийх аргачлалын талаар зөвлөгөө авсан байх;

-Зөвлөлийн хуралд танилцуулагдаж шийдвэр гарсан байх;

 

Хүний нөөц, сургалтыйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

 

Жилдээ

Мэдээллийн сангаас мэдээлэл, лавлагаа авах ажил хөнгөвчлөгдөнө.

  1.  

Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хянан шийдвэрлэх;

-Маргаан нь харьяалалын дагуу байх;

-Маргааныг журамд заасны дагуу хянан шалгасан байх;

-Хянан шалгасан тухай дүгнэлтийг ТАСЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргасан байх;

-Шийдвэрийг холбогдох этгээдэд албан ёсоор мэдэгдэж, шийдвэрийн хувийг гардуулсан байх;

-Шийдвэрийн хэрэгжилт хангагдсан байх;

Төрийн албаын салбар зөвлөлийн бүрэлдэхүүн

Жилдээ

Хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж, байгууллага, алба хаагчийн эрх ашиг хамгаалагдана.

  1.  

Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, баяжилтийг хийж, энэ талаар ямар нэг зөрчилгүй ажиллах

-Төрийн жинхэнэ албан хаагчдын хувийн хэрэгт баяжилт хийх хуваарь гарган баталгаажуулсан байх;

-Хуваарь, жагсаалт, холбогдох байгууллагуудад хүрсэн байх;

-Хуваарийн дагуу баяжилт хийсэн тухай тэмдэглэлт үйлдсэн байх;

-Алба хаагчийн хувийн хэрэг хөтлөх, баяжилт хийх талаар холбогдох байгууллага, алба хаагчдад арга зүйн зөвлөгөө өгөгдсөн байх;

-Хувийн хэрэг хөтлөх, баяжилт хийх нэгдсэн стандарт тогтох урьдчилсан нөхцөл бүрдсэн байх;

 

Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

 

Жилдээ

Хувийн хэргийн баяжилтыг журамд заасны дагуу тогмол хийх, алба хаагчийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.

 

Хоёр: Төрийн албаны салбар зөвлөлийн дотоод ажлын чиглэлээр:

 

  1.  

Салбар зөвлөлийн ажлын төлөвлөлт, тайлагналт, хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, шийдвэрийн албажуулалт, түүний хэрэгжилтэд тавих хяналт, албан хэрэг хөтлөлтийн стандарт, архивын бүрдүүлэлтийг шаардлагын түвшинд хүргэх;

 

-Ажлын төлөвлөгөө шинэчлэн боловсрогдож баталгаажсан байх;

Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Оюунтунгалаг

9 сард

Зөвлөлийн дотоод ажлын эмх цэгц сайжирна. Бичиг хэргийн стандарт хангагдана.

  1.  

Мэргэшлийн шалгалтыг боловсронгуй болгох хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авах-Цахим хэлбэрт шилжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн орон нутаг дахь салбарын оролцоотой хийх техник-эдийн засгийн үзүүлэлт зохион байгуулалтын үндсийг судлах, авах арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах;

 

-Судалгааны ажлын хэсэг байгуулагдсан байх;

-Судалгааны ажлын тайлан гарсан байх;

-Техник-эдийн засгийн судалгаа хангалттай үндэслэлтэй боловсрогдсон байх;

-Үндэслэл бүхий санал боловсрогдсон байх;

-Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдсэн байх;

-Журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсрогдож, Төрийн албаны зөвлөлд хүргэгдсэн байх;

Хүний нөөц, сургалтыйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Мөнхбат

Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Оюунтунгалаг

 

Жилдээ

Ажлын байранд тавигдах шаардлага хангасан иргэдээс сонгон авах ажиллагаа ил тод шударга байх зарчмын хэрэгжилт хангагдана. Иргэд, байгууллага алба хаагчдын ажлын ачаалал хөнгөвчлөгдөх нөхцөл бүрдэнэ.

  1.  

Салбар зөвлөлийн хуралдааны дэгийг шинэчлэн боловсруулах;

-Журмын төсөл боловсрогдсон байх;

-Төсөлд холбогдох байгууллага, аблан тушаалтны саналууд туссан байх;

-Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдсэн байх;

-Төслийг баталгаажуулсан байх;

-Үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн байх;

Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэнгэлбаяр

Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Оюунтунгалаг

9 сард

Хууль, дүрэм журмын хэрэгжилт хангагдана.

  1.  

Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг биелүүлэх;

-ТАЗ-өөс тогтоосон хугацаанд, шаардлага хангах түвшинд хийж гүйцэтгэсэн байх;

Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Оюунтунгалаг

Жилдээ

Хамтын ажиллагаа сайжирч, харилцан мэдээлэ солилцох нөхцөл бүрдэнэ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна