/ / МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

/Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам/

 

2003 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                   Улаанбаатар хот


Дугаар 02

 

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

 

 

1.”Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

 

2.”Журам батлах тухай” Төрийн захиргааны албаны зөвлөлийн 1995 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                   ДАРГА                                                                                                            Ж.НОРОВСАМБУУ

Төрийн албаны зөвлөлийн  

   2003 оны 02 дугаар тогтоолын        

хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ТУРШИЛТЫН ХУГАЦАА

ХЭРЭГЛЭХ БОЛЗОЛ, ЖУРАМ

 

1.Төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчаар бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа тогтоож, хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.

2.Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна.

3.Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэн урьд нь Төрийн албаны тухай хуулийн 17.10-т заасны дагуу түр томилогдон ажиллаж байсан бол түр томилолтын хугацааг туршилтын хугацаанд оруулан тооцож болно.

4.Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ.

5.Туршилтын хугацааг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сунгаж болох бөгөөд тэгэхдээ туршилтын нийт хугацаа 1 жилээс хэтэрч болохгүй.

6.Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно.

7.Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно.

8.Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно.

Энэ журмын  7.8-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацааны дотор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаад тооцогдоно.

----------000-----------

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна