/ / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ЭРХ ҮҮРЭГ

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ЭРХ ҮҮРЭГ

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН ГЭЖ ХЭН БЭ?

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хэлнэ.

 

Олон нийтийн цагдаагийн ажилтанд тавигдах шаардлага:

 

-Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

-Сэтгэцийн болон эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байна

-Эрх зүйч мэргэжилтэй, цэргийн алба хаасан нь давуу тал нь болно.

 

Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлтээ тухайн баг, сум, дүүргийн Засаг даргаараа уламжлагдан нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын сонгон шалгаруулалтанд  орж, тэнцсэн тохиолдолд олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтанд хамрагдана.

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ЭРХ:

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 24.6-д:

 

-Гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах

-Шаардлагатай этгээдийн баримт бичгийг шалган, оршин суугаа газрын хаягийг тогтоох

-Хэв журам сахих талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавина

-Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэнэ

-Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих

-Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, цагдаагийн байгууллагад хүргэх

 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ҮҮРЭГ:

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 24.11-д:

 

24.11.1. Хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль 

24.11.2. Хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах,

24.11.3. Нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох.

Статистик мэдээ
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
Эрэн сурвалжилж байна