/ Олон нийтийн цагдаа / Ерөнхий мэдээлэл / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Цагдаагийн албаны тухай хууль Монгол Улсын хуулийн 24-р зүйл, "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн хэрэгжилтийн хүрээнд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ЦЕГ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Х.Баттулга, тэргүүлэгчид, нийслэлийн цагдаагийг газрын бие бүрэлдэхүүн олон нийтийн цагдаагийн ажилтнууд оролцлоо.

Энэ үеэр НХЖХГ-ын нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, олон нийтийн цагдаагийн ажилтнуудын томилогдсон тушаалыг танилцуулж, ОНЦ-ийн таван ажилтантай НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Энхболд, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар нар хөдөлмөрийн гэрээ байгуулан үнэмлэх, хэрэглэгдэх эд зүйлс, цүнх олгон урлагийн тоглолт боллоо

Олон нийтийн цагдаагийн нийт алба хаагч нартаа ажлын амжилт хүсье

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна