/ Олон нийтийн цагдаа / Ерөнхий мэдээлэл / ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн.

 Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тус цагдаагийн газраас дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

 

Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшууллын төсвийг гаргаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/51 дүгээр тогтоолоор 2014 онд ажиллуулах “Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтоож, үйл ажиллагааны зардалд  906.917.932 төгрөгийг зарцуулахаар баталсан.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг байгуулж, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 30 -ны өдрийн 382, 09 дүгээр сарын 15-ны өдрийн 568 дугаар тушаалаар баталсан.

 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 383 дугаар тушаалаар “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, норм, хэрэглэх журам”, 384 дүгээр тушаалаар “Ажил дүгнэх үзүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, албаны үнэмлэхний загвар”-ыг баталсан.

 

       Тушаал, дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2014 онд Олон нийтийн цагдаагийн ажилтныг томилох бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган дүүргүүдийн Засаг дарга, цагдаагийн хэлтсүүдээс Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах 222 иргэний судалгаа, саналыг авч 2014 оны 7, 8, 9 дүгээр сард 3 удаагийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон сэтгэл зүйн сорил, хандлага тогтоох ярилцлагыг зохион байгуулсан.

 

Эрүүл мэнд, сэтгэл зүйн сорилд тэнцсэн 190 иргэнийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 485 тоот тушаалаар сургалтад хамруулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатайгаар Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран зохион байгуулсан.

 

Сургалтад хамрагдсан иргэдийг Нийслэлийн 9 дүүргийн 17 хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлэээр 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, сургалтын  үр дүнг тооцож, сонгон шалгаруулалтаар тэнцсэн 172 иргэнд  Олон нийтийн цагдаагийн ажилтны гэрчилгээ олгосон.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3 хэсгийн 3.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Засаг дарга нараас Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг томилуулах саналыг авч Нийслэлийн цагдаагийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн б/265, 10 дугаар сарын 15-ний өдрийн б/317 тоот тушаалаар нэр бүхий 172 иргэнийг дүүрэг дэх цагдаагийн хэлтэст "Олон нийтийн цагдаагийн ажилтан"-аар томилсон.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны төсвийн урьдчилгаа болох 362. 667.173 төгрөг Нийслэлийн төрийн сангаас шилжин ирснийг дараах байдлаар зарцуулж байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны зардалд 131.441.660 төгрөг,

2. Хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, хэрэглэгдэх эд зүйлийн зардалд 100.636.000 төгрөг,

3. Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын зардалд 10,000,000 төгрөг,

4.  Олон нийтийн цагдаагийн ажилтны цалин урамшуулалд 48.743.822 төгрөгийг зарцуулаад байна.

 

Цагдаагийн ерөнхий газраас “Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны журам”-ыг батлахаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс санал авах, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Олон нийтийн цагдаагийн ажилтны нийтлэг журам”-ыг боловсруулах "Ажлын хэсэг" байгуулагдан ажиллаж байна.

 

  Цаашид Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцастайгаар албан үүрэг гүйцэтгэх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тогтоолын төслийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидэд танилцуулж шийдвэрлүүлсэн.

 

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд Олон нийтийн цагдаагийн ажилтны  хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас солих, нэг бүрийн тусгай хэрэгсэл хадгалах өрөө, компьютер, сандал, ширээ олгох саналыг Нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт хүргүүлж шийдвэрлүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна