/ Тусгай зөвшөөрөл / Хөдөлгөөний аюулгүй байдал / ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧ БҮР ЖОЛООЧИЙН ДААТГАЛД ЗААВАЛ ДААТГУУЛНА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧ БҮР ЖОЛООЧИЙН ДААТГАЛД ЗААВАЛ ДААТГУУЛНА

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧ БҮР ЖОЛООЧИЙН
ДААТГАЛД ЗААВАЛ ДААТГУУЛНА
Нийслэлийн замын цагдаагийн газар, Албан журмын даатгалын холбоо, Даатгал зуулчлалын төв гэсэн 3 байгууллагын хамтарсан Жолоочийн албан журмын даатгалын хэрэгжилтийн талаар гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт явагдаж байгаа. 
Энэ шалгалтын гол зорилго нь тээврийн хэрэгсэл өмчлөгч нь заавал Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг тухайн тээврийн хэрэгслийг барих эрх бүхий хүмүүсийн нэрийг оруулан хийлгэх үүргийг хуулиар хүлээж байгаа. 
Албан журмын даатгалын хуулийн заалтын биелэлтэнд Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж илэрсэн зөрчилд хуулийн арга хэмжээ тооцож ажиллах хуульд заагдсан үүргийнхээ дагуу албан журмын даатгалын хугацаа нь дууссан, даатгалын хугацаагаа сунгуулаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг албадан даатгалд хамруулах үүргийн дагуу даатгалыг хийлгэж байгаа.
Энэ энгийн машинтай хүн даатгалын үйлчилгээ үзүүлээд байна гэсэн иргэдийн хардлага буруу ойлголт цахим хуудсаар явж байна. Иймд цагдаагийн алба хаагчтай хамтран иргэдэд даатгалын үйл ажиллагаа үзүүлж байгаа тэдгээр хүмүүс нь Даатгал зуучлалын нэгдсэн холбооны ажилтан бөгөөд таны аль даатгалд даатгуулах сонирхол хүсэлтийг харгалзан даатгалын үйл ажиллагаа явуулдаг нийт 17 даатгалын компаний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж иргэн таны даатгуулахыг хүссэн даатгалын байгууллагад таныг даатгаж байгаа та бүхний цаг завыг хэмнэсэн үйл ажиллагаа юм. 
Учир нь 17 даатгалын байгууллагаас нэг нэг хүн авчираад иргэдэд газар дээр нь даатгалын үйлчилгээ үзүүлэх нь хүндрэл, бэрхшээлтэй тул нэг Даатгал зуучлалын нэгдсэн холбооны ажилтан тэдгээр даатгалын байгууллагын өмнөөс материал бүрдүүлээд таны даатгуулахыг хүссэн даатгалын байгууллагын нэр дээр даатгалыг тань хийж өгч байгаа явдал гэдгийг иргэд та бүхэн ойлгох хэрэгтэй. 
Дашрамд зөвлөхөд хэрвээ албан журмын даатгал хийлгээгүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгсэл өмчлөгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192400 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах хуулийн заалттай ба хяналт тавьж арга хэмжээ тооцох үүргийг Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын хуулиар замын цагдаагийн эрх бүхий ажилтанд үүрэг болгосон байдаг.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна