/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ТӨЛӨВЛӨГӨӨТ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ТӨЛӨВЛӨГӨӨТ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 12-ны хооронд зохион байгуулах юм.

Шалгалтаар алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, ур чадвар, бие бялдар зэрэг төрлүүдээр шалгалт авч, алба хаагч нэг бүрийн мэдлэгийн түвшинг тогтоож, тасаг, албадын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, зааварчилж ажиллах юм.

Мөн энэ үеэр шалгалтын бүрэлдэхүүн орон нутгийн иргэдтэй уулзах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсох, үйл ажиллагаандаа тусгах ажлын хүрээнд иргэдээс санал авах юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна