/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ТЭНХИМИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ТЭНХИМИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаагийн албанд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанаас энэ оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалаар Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны төлөөллийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн зүгээс хүлээн авч, харилцан мэдээлэл, санал солилцож ажилласан ба Хөх хотын Замын цагдаагийн газар, ӨМӨЗО-ны Ордос хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар болон хурдны замын цагдаагийн нэгжийн үйл ажиллагаа, гудамж замын хөдөлгөөнд хяналт тавих, мэдээлэл нэгтгэн боловсруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй аргачлал зэрэг талаар танилцлаа.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны НАХТ-ийн Замын цагдаагийн албаны удирдлагын зүгээс манай улсын Цагдаагийн байгууллагын төлөөллийг найрсгаар хүлээн авч, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нээлттэй өгч, харилцан туршлага солилцох, цаашид хариу айлчлал хийж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна