/ / АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газраас Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд “Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжлээр төгсөгчдөд цагдаагийн төрөл, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.


Цагдаагийн алба, нэгжийн мэргэшсэн алба хаагч, удирдах ажилтнууд тус Их сургуулийг төгссөн 232 сонсогчдод цагдаагийн ажил, мэргэжлийн онцлог, ололт, амжилт, бахархал, анхаарах асуудлын талаар туршлагаа хуваалцаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.


Мөн шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, түүнийн хэрэгжүүлэх ажиллагаа, онцлог, Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сэтгэл зүйн бэлтгэл, техник, хэрэгслийн талаар танилцуулж, зөвлөмж өгсөн нь үр дүнтэй ажил болсон байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна